Хэдхэн жилийн өмнө Виктория Бэкхем бүсгүй загвар зохион бүтээгч болохыг мөрөөдөж байсан билээ. Тэгвэл өнөөдөр тодорхой хүрээний хүмүүст хүндлэгдсэн зохион бүтээгч болжээ. Тэрбээр төр, засгийн өндөр албан тушаалтнуудыг хувцаслахаас татгалзахгүй гэнэ шүү.Жишээ нь, Хиллари Клинтон байна. Клинтон авхай энэ оны дөрөвдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн юм.
“Би түүнтэй уулзахыг хүсэж байна. Мөн түүнийг хувцаслахыг мөрөөддөг” хэмээн Виктория бүсгүй Америк даяар яригдаж буй эмэгтэйн тухай өгүүлэв.
Экс дуучин бүсгүй хатагтай Клинтоны хувийн загвар зохион бүтээгч болоогүй хэдий ч ойрын үеийн төлөвлөгөөнөөсөө хуваалцжээ. “Би өөрийн брэндийн үнийн бодлого дээр анхаарах болно. Миний урласан хувцас аль болох олон хүнд хүрэх учиртай” гэж Виктория бүсгүй ярив. Эх сурвалж www.wikimon.mn – See more at: http://www.wikimon.mn/content/62474.shtml#sthash.J75BnL6c.dpuf