“Москва-Сити” гүүрэн дээр сельфи хийсэн охины үхсэн шалтгааныг шинжээчид шалгаж эхэлсэн байна. Энэ нь амралтын өдрүүдийн Оросын хэвлэлийн нэг гол шуугиан энэ байлаа.
Москвагийн мөрдөн байцаах газрын ахлах хэвлэлийн төлөөлөгч Юлия Иванова энэ тухай бямба гаригт мэдээлсэн. Түүний хэлснээр, 1993 онд төрсөн охинд тохиолдсон эмгэнэлт явдал долдугаар сарын 4-ий 00:20 цагт болсон байна.
“Тэр 10 метрийн өндрөөс хашаан дээр унажээ. Хүнд гэмтэл авснаас тэрбээр нас барсан байна. Нотлох баримтыг харгалзан шалгах үйл ажиллагааны шийдвэрийг баталсан” хэмээн Юлия Иванова хэлсэн байна.
Сельфидсэнээс болж нас барсан ийм тохиолдол олон гарч байгаа учир олон нийт ихэд анхаарах болжээ.