Хан Уул ийн цагдаа эмэгтэй хүнийг зодож танхайржээ

Ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө итгэл, сэтгэлээ зориулж ажиллах үүрэгтэй, төрийн хувцас өмссөн, хууль сахиулагч цагдаа гудамжинд хүчирхийлэл үйлдэж, нэгэн бүсгүйгээр гарынхаа чилээг гаргаж байгаа бичлэгийг өчигдөр та бүхэнд асуудал хөндөн хүргэсэн билээ. Бичлэгт цагдаагийн алба хаагч, замын голд машинаасаа бууж, бөөн түгжрэл үүсгэчихээд хөөрхий нэгэн бүсгүйг хүч хэрэглэн зодож, машиндаа хүчээр шахам түлхэж суулгаад юу ч болоогүй юм шиг машинаа асаагаад яваад өгсөн билээ.

-ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН МӨРДӨН БАЙЦААГЧ БАЙЖЭЭ-

Тухайн үед цагдаагийн байгууллагаас дээрх хэргийн талаар тордуулахад “Энэ бичлэг шаардлага хангахгүй байгаа болохоор хаанахын, хэн гэдэг албан хаагч болох нь тодорхойгүй байна. Тодруулахаар ажиллаж байна” хэмээсэн. Өчигдөр Нийслэлийн цагдаагийн газрын Дотоод хяналтын албаныхан уг цагдааг хэн болохыг тогтоож, шалгаж эхэлжээ. Тэрбээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, ахмад Э.Баасандорж гэгч байжээ. Цагдаагийн байгууллагад олон жил ажилласан тэрбээр эхнэр, хүүхэдтэй, нас тогтсон нэгэн бөгөөд тухайн үед шалгаж буй хэргийнхээ сэжигтэн эмэгтэйг ийн зодсон юм байна. Түүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 41.1-т “Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид ял шийтгэл хүлээлгэхээргүй бол Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын хариуцлага ногдуулна” гэж заасны дагуу арга хэмжээ авах юм.

-ЦЕГ-ААС ЭНЭ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ-

Эл асуудалтай холбоотойгоор өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр хэвлэлийн хурал зарласан байна. Хурлаар тухайн үед юу болсон талаар тодорхой мэдээлэл өгөх бөгөөд зөрчил гаргасан албан хаагчид ямар хариуцлага оноож байгаа талаараа ярих аж. Бид дэлгэрэнгүйг эргэн мэдээллэнэ.

Төрийн хувцас өмсөнө гэдэг маш өндөр хариуцлага, үлгэр дуурайлал. Цагдаа гэдэг бол хэн нэгнийг зодож дээрэлхэх бус, нийгмийн хэв журмыг сахин хамгаалах үүрэг хүлээсэн төрийн албан хаагч. Аливаа асуудлыг уурын мунхаг, гарын бяраар шийдэхгүй байх ухаан цагдаа хүнд, төрийн хувцас өмссөн албан хаагчид байх ёстой. Төрийн хувцасны үнэ цэнийг алдагдуулж, эрх үүргээ давуулан биелүүлэх ёс тэдэнд үгүй билээ.


Хан Уул ийн цагдаа эмэгтэй хүнийг зодож танхайржээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex