Жирэмсэн эхэд анхны сарын хооллолт чухал үүрэгтэй

1213-22042015-1429685542-1114968266Сүүлийн сарын тэмдэг ирснээс, хойш дөрвөн долоо хоногийг нэг сартайд тооцдог.

Энэ сард таны хүүхэд маш жижигхэн мөртлөө толгой томтой байдаг. Танд зөвлөхөд та хүүхэдтэй болсон анхны өдрөө зөвхөн түүнд зориулж хооллоорой. Энэ нь хүүхдийн тань зөв бойжилтод онцгой үүрэгтэй.

Жирэмсний эхний сард
:
- Өдөр бүр 60-80 грамм уураг агуулсан хоол хүнснийг хэрэглэнэ. Үүнд: загас, үхрийн мах, өндөг, сүү, буурцаг орно.

- Загасны махыг долоо хоногт 1-2 удаа, өндгийг өдөр бүр 1-2 ширхэгийг чанах буюу жигнэж идэх.

- Цэвэр сүүг 250 грамм өдөр бүр уух хоол идсэнээс 1 цагийн дараа.

- Дүфүг долоо хоногт 1-2 удаа хэрэглэнэ.

- Жирэмсний эхний сард витамин В1, В2, С, Кальци, Төмөр гэх мэтийг агуулсан хоол хүнсийг түлхүү хэрэглэснээр ургийн төв мэдрэлийн системийн хөгжлийн хэвлийн явцыг хангаж өгнө.

Дашрамд хэлэхэд, өглөөний цайг тогтмол ууж байх хэрэгтэй бөгөөд тэр нь хөнгөн төрлийн хүнс байх шаардлагатай. Та ямагт аюулгүй хүнс хэрэглэж байхыг хичээгээрэй. Аюулгүй гэдэг нь баталгаатай, тогтсон хугацаатай, таны эрүүл мэндэд хортой биш гэсэн үг юм.


Жирэмсэн эхэд анхны сарын хооллолт чухал үүрэгтэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.