Эдгээр үгнүүдийг эрчүүд хайртай бүсгүйдээ тэр бүр хэлээд байдаггүй ч үе үе бид ийм зүйлсийг хэлэхийг маш их хүсдэг.
“Цагийг зугаатай өнгөрөөж чаддаг эмэгтэйчүүдээс бид хэзээ ч явдаггүй. Хагацаж салаад, хуучны дурсамж болон үлдсэн ч тийм эмэгтэйг мартана гэж үгүй.”
“Бидний ихэнх нь хувцсаа угааж чаддагаас гадна хувцсаа индүүдэж, хоол хийж чадна. Тийм учраас үглүүлэн байж гэр орны ажилд тусалдаг эмэгтэйчүүд үнэхээр ядаргаатай. Иймэрхүү юмнуудаа тохиролцоод хийж болно.
“Бид чадалтай эмэгтэйчүүдээс айдаггүй. Зүгээр л та нарт сул дорой эрчүүд таалагддаггүй шиг бидэнд хүчтэй эмэгтэйчүүд таалагддаггүй.”
“Дэлхий дээр 3,2 тэрбум орчим эмэгтэйчүүд байдаг. Тэр дундаас царайлаг, халуухан бүсгүйчүүдийн тоо нь ухаантай, баян эрчүүдээсээ хамаагүй илүү. Тиймээс биднээс их зүйл шаардаж муухай аашлах үед бид тэр “3,2 тэрбум” гэсэн тоог санаж заримдаа бүх юмаа болимоор санагддаг.
“Мэдээж та нарын бүх хүслийг биелүүлэх гэж хичээдэг ч “алтан загасны эмгэн” шиг хэтэрхий амиа бодож маяглах үед эрчүүд бид тэсэхээ байдаг. Эцэст нь хэрүүл эсвэл үл ойлголцол үүснэ.”
“Эр хүн гэхээр заавал туранхай, яс арьс болсон эмэгтэйг сонирхохгүй. Цаг явах тусам бидэнд жин тийм ч чухал байхаа больж эхэлдэг.
“Эрчүүд бид үнэнээ хэлэхэд эмэгтэйчүүдийн секс хийхэд бэлэн байдалд дуртай. Гэхдээ зөвхөн нэг хүнд л тийм байвал гоё. Шулуухан хэлчихлээ.
“Бид сохор биш: үсэрхэг хөл, амны үнэр, нүүрэн дээрх батга, ярыг анзааралгүй яахав. Гэхдээ үнэндээ та нар бидний анхаарлыг нэгэнт татсан бол энэ бүхэн ямар ч хамаагүй болно.”
“Заавал хайртай болж байж харддаггүй. Хар гэдэг чинь заавал хайртай байж л төрөх сэтгэл биш шт.”
“Өмнө нь та нар хэдэн хүнтэй секс хийж байсан нь огт хамаагүй. Эмэгтэйчүүд өмнөх сексийн хамтрагчдынхаа тухай яриад байвал эрчүүд бид ургуулан бодоод үүнээс хойш секс хийхэд хоёулаа биш гурвуулаа хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрөх болно. Тийм юмаар яах юм.”
“Та нар яаж хувцаслах нь бидэнд нээх чухал биш. Үнэн хэрэг дээрээ бидэнд зориулж өдөр бүр толины өмнө эргэлдэж хувцсаа сонгохоосоо илүү бие биедээ л гайхуулах гэж тэгдэг биз дээ. Эмэгтэйчүүд Альфа, Бета, Гамма гэж хуваагддаг бол хувцаслалт нь өөрийгөө энэ үе шатлалд хамааруулах бас нэг далд арга нь юм.”
“Суганы үсээ аваагүй эмэгтэйчүүд 10 жилийн өсвөр насны охид шиг харагддаг. “Доороо” ч гэсэн адил. Цэвэрхэн байсан нь хамаагүй дээр шүү.”
“Бид та нарт хайртай ч “Би чамд хайртай” гэдэг үгийг үргэлж хэлээд байдаггүй. Бидний гаргаж буй халамж, анхаарал энэ үгийг оролдог гэж боддог шт.”