Дуучин Тейлор Свифт өгөөмөр сайхан сэтгэлтэй гэдгээ дахин батлан харууллаа. Тэрээр цус багадах өвчинтэйгөө тэмцэж буй залуу шүтэн бишрэгчийнхээ эмчилгээний зардалд зориулан 50,000 долларын хандив өгсөн байна.
“Shake it up” хит дуугаараа шүтэн бишрэгчдээ байлдан дагуулсаар буй залуу дуучин бүсгүй хорт хавдартай хэмээн оношлуулаад удаагүй байгаа 11 настай охины 6-9 сарын хугацаанд эмнэлэгт эмчлүүлэх зардлыг ийнхүү хувиасаа гаргажээ. Тэрээр хувийн зүгээс хандаж, ийнхүү хандив өргөснөөр залуу охины царайнд нь баярын мишээл тодрон гэрэлтэж байсан гэдгийг эх сурвалжууд өгүүлсэн юм.