-Усанд оруулах өрөө дулаахан байх шаардлагатай. Усанд оруулахаас өмнө хүүхдийхээ нүдийг, норгосон хөвөнгөөр шанаанаас дотогш чиглэлд арчилж цэвэрлээрэй. Чихийг нь ч бас нойтон хөвөнгөөр арчина. Ингэхдээ зөвхөн дэлбээг нь цэвэрлэнэ.
-Усны темпаратур 37 градус орчим байх ёстой. Тохойгоо дүрж шалга. Хүүхэд гулсахаас сэргийлж тэвшний ёроолд цэвэр алчуур дэвсээрэй.
-Хүүхдээ тэвшинд хэвтүүлэхдээ хүзүүн дороос нь алгаараа тулна.
-Биеийг нь савандаж угаана. Тэгэхдээ хүйгий нь норгож болохгүй. Хүзүүний нугалаа, суга, тахим болон бөгсийг нь сайтар угаа. Үсийг нь долоо хоногт 2 удаа шампуниар угаах хэрэгтэй.
-Усанд оруулсаны дараа ариутгасан хөвөнгөөр хүйсийг нь хаттал арчина. Хамрыг нь хөвөнгөөр цэвэрлэнэ. Цэвэрхэн живх хийгээд өлгийдөх буюу хувцаслана.
-Хэрэв танд хүүхдээ салхилуулах цаг зав гарахгүй бол тасалгаагий нь сайтар салхилуул. Дулаан хувцасыг нь хүүхэддээ өмсгөөд онгорхой цонхны хажууд унтуулсан ч болно.