Ц.Оюунгэрэл: Эхний ээлжинд хүүхэд харах стандарт батлагдах ёстой

2015 оны хаврын чуулганаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталсан. Тус хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах гэж байгааг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлээс тодрууллаа.
527-1436583016f4fa2991813807fd6de52bbb8cb7c34c_L
-Тус хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хэрэгжих хугацаа ойрхон байна. Хуулийн бэлтгэл ажлыг хэдэн үе шаттай гэж тооцож байгаа вэ?
-Эхний үе шатанд стандарт болон журмуудыг боловсруулна. Энэ ажлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам удирдан чиглүүлж, зохион байгуулна. Засгийн газар холбогдох стандарт, журмуудыг батлах ёстой. Энэ ажилд эхний хоёр сар шаардагдах болов уу гэж бодож байна. Хоёрдугаарт 2016 оны Төсвийн тухай хуулинд хүүхэд харах үйлчилгээг дэмжих Засгийн газрын дэмжлэгийн хувь хэмжээг улсын төсөвт оруулж батлуулах ёстой. Энэ дэмжлэгийн хэмжээг Сангийн яам төлөвлөж оруулж ирэх юм. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багцанд тодорхой мөнгийг тавьж оруулж ирнэ гэсэн үг. Үүнийг нь УИХ батална. Энэ хоёр шатны дараагаар гурав дахь шатны бас нэг ажил байна. Энэ нь батлагдсан стандартын дагуу хүүхэд харагчийг бэлтгэх сургалтууд юм. Сургалтын дараа зөвшөөрөл олгох үйл ажиллагаа эхэлнэ.
-Улс орны эдийн засаг хүнд байгаа үед хууль хэрэгжих нь. Хуулийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд шаардагдах хэмжээний хөрөнгө тавигдахгүй нь шиг байна. Тэгэхээр төсөвтөө тааруулж ямар зохион байгуулалт хийнэ гэсэн үг вэ?
-Ийм хууль өмнө нь байгаагүй учраас нэг ч төгрөгийн төсөв батлагдаагүй. Харин одоо бол хуультай болсон учраас Засгийн газар мөнгөө тавьж орж ирнэ. Тэрхүү мөнгө бага байна гэж үзвэл УИХ-ын Төсвийн байнгын хороон дээр хэлэлцүүлгийн явцад нэмэгдүүлэх бололцоотой. Сангийн яамнаас тооцсон тооцооллоор бол одоо цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээнд бүрэн дүүрэн хамруулья гэвэл 60 орчим тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Түүнийхээ хэдээр нь дээрх үйлчилгээгээр хангая гэдэг дээр Засгийн газар тооцоолох ёстой. Тэгэхдээ Засгийн газар тооцоолохын тулд хүүхэд харах үйлчилгээний орчныг бэлдсэн хүнд л дэмжлэг нь очно. Тиймээс хөрөнгө оруулалтаа хийж, орчноо бэлдэх гэдэг асуудал хувийн хэвшлийнхний зүгээс хийх шаардагдана. Тэгж байж энэ дэмжлэгийг авах болно.
-Хуулийн хэрэгжилтэд иргэдийн санаачилга зүтгэл ихээхэн шаардагдах байх. Энэ үйлчилгээг эрхлэх иргэд маань өөрсдөө бэлэн үү? 
-Хууль маань эхний түвшинд хувийн хөрөнгө оруулалтад тулгуурлана. Хувийн хөрөнгө оруулалт гэдэг нь хүүхэд үйлчилгээний орчныг бэлтгэх явдал юм. Иргэд дээр дурьдсан стандарт батлагдмагц үйлчилгээний орчноо бүрдүүлж эхлэх хэрэгтэй. Бүрдүүлсэн орчин дээрээ хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрлөө авахын тулд сургалтад хамрагдана. Сургалтыг аймаг, дүүргийн гэр бүл хүүхдийн асуудал хариуцсан албаныхан хариуцах юм.
-Төсөв багаар батлагдвал гэсэн хувилбарыг тооцоолсон уу?
-Эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөөгийн түвшинд төсөв багаар батлагдах хувилбар байж болно. Тэр тохиолдолд Засгийн газар төсвөө квотоор орон нутагт хуваана. Аймаг, дүүрэг үлдээлгүй байгаа хэмжээгээрээ квотлох болох байх. Үүний дараагаар орон нутаг цөөн гэлтгүй тухайн үйлчилгээний зөвшөөрлийг өгч ажиллуулах болно.
Б.Туул
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Ц.Оюунгэрэл: Эхний ээлжинд хүүхэд харах стандарт батлагдах ёстой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex