Цай чанах Монгол ёс

Цай чанах Монгол ёс:

Цай чанах ёс нь тогоо тавихаас хэрхэн тавихаас эхэлнэ. Эртний Монгол ахуйд гал түлж хоол цай хийх болон гэр дулаацуулахад тулгын гурван чулуунаас эхлээд дөрвөн хөлтэй төмөр тулга хэрэглэж байсан бол 20-р зуунаас төмөр зуух ган болон тоосгон ба шавардсан, цахилгаан, хийн зуух хэрэглэж байна. Монголчуудын гал голомтын нэг бэлгэдэл нь тулга юм. Тиймээс тулгыг их хүндэтгэж ирсэн.

10984037_896136850437377_872462562146984405_n

Тулганд буй ил гал нь өрх гэрийг ивээж эрч хүчийг арвижуулж амьдралыг бадраана гэж үзсээр ирсэн. Монгол гэрт тогоог гал дээр тавихдаа үүд рүү буюу урд зүг рүү хазгай тавихыг цээрлэдэг.

55jtnKUvDB48060792492014-09-06-11-47[www_urlag_mn] 132c793d5d8a4bc2big

Цайны идээг хоёр янзаар бэлдэх бөгөөд нэг нь нүдэж жижиглэсэн цайны ургамлыг шууд хийх, нөгөө нь самбай даавуугаар хийсэн жижиг уутанд цайны ургамалаа хийж амыг нь уяж бэлдээд буцалж буй усандаа дүрж буцалгадаг. Сайтар идээшиж гүйцэсний дараагаар шанагаар хэд самраад сүүгээ нэмж хийж таглаад буцалгамц нь олонтаа самарч цай болон сүүгээ задалж аагшуулж өгдөг. Олон самарсан цай амттай болдог гэж хөгшчүүл ярьдаг. Цайгаа амталж үзэх бол шанагаар хутгаж аваад хагасыг нь тогоондоо буцааж хийсний дараа шанаганд үлдсэнээсээ амсдаг ёс нь дээжийг аваагүй гэсэн санаа юм.


Цай чанах Монгол ёс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.