“Best Mother” төвийн их эмч Б. Ундрам төрөлтийн хүндрэлийг бууруулах, төрөлтөд бэлтгэх, эхийг амраахад жирэмсэн үедээ хийх дасгал хөдөлгөөний ач холбогдлын талаар зөвлөж байна.
– Жирэмсэн эмэгтэйчүүд дасгал хийх нь ямар ач холбогдол юм бэ?
– Ихэнх эмэгтэйчүүдэд хэвлий дэх үр хөврөл аажим томрох болон дааврын өөрчлөлтүүдтэй холбоотойгоор бие эвгүйрхэх мэдрэмж төрдөг. Жишээ нь толгой өвдөх, өтгөн хаагдах, булчин шөрмөс татах, ядрах, сэтгэл санаа тавгүйрхэх, хоолонд хэт дуртай болох гэх мэт. Дасгал хийснээр эдгээр бэрхшээлүүдийг даван туулахад илүү хялбар байх болно. Ялангуяа жирэмсний сүүлийн гурван сард хөврөлийн жин нэмэгдэж, хэвлийн хэсэг томорсноос нуруунд ирэх ачаалал ихэснэ. Үүнтэй холбоотойгоор нуруу чилэх, хөдөлгөөн удаашрах, ядрах, нойргүйдэх нь элбэг байдаг. Гэхдээ сэтгэл санаагаар өөдрөг байж, дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр булчингууд уян зөөлөн болж, дээрх таагүй мэдрэмжүүдийг бууруулж болно. Энэ үед хөнгөн дасгалууд хийснээр төрөлт ойртож буйг санагдуулсан сэтгэл санаа тавгүйрхэх, уур уцаартай болох зэргээс сэргийлж тайван, нойр сайтай байх болно. Төрөх үед сэтгэл санаагаар өөдрөг, өөртөө бүрэн итгэлтэй, хүч чадалтай байхын тулд идэвхитэй үйл ажиллагааны 2-3 дасгалыг сонгон авч хичээллэх нь тохиромжтой.
– Жирэмсний дасгал нь ямар онцлогтой талаар тодруулж өгөхгүй юу?
– Жирэмсэн эмэгтэйчүүд өөртөө болоод хүүхдэд муу нөлөө үзүүлэхгүй биеийн байдал сэтгэл санааг өөдрөг болгох дасгалуудыг жирэмсний дөрвөн сартайгаас хийж эхлэх нь зүйтэй. Жирэмсэн үе нь өөрийн биеийг төгөлдөржүүлэх, спортын амжилтууд гаргах үе биш гэдгийг санахад илүүдэхгүй боловуу харин энэ үеийг өөрийн хүч чадал, тэвчээрийг шалгах үе гэж ойлгож болно. Тиймээс энэ хугацааг амжилттай даван туулахад өөрт тохирсон хөнгөн дасгал хөдөлгөөнүүд танд туслах болно.
Өөрөөр хэлбэл жирэмсний дасгалууд нь бусад дасгалуудаас харьцангуй бага ачаалал өгөн, эх хүүхдэд хоёуланд нь нөлөөлөх дасгалууд байдгаараа онцлогтой. Та юуны өмнө жирэмсэн үед яах гэж дасгал хийдэг тухай ойлголттой байх ёстой. Учир нь энэ дасгалууд нь ердийн дасгалуудаас өвөрмөц онцлогтой, тодорхой зорилготой байдгаараа ялгаатай. Жишээ нь амьсгалаа зохицуулж сурах, эх баригчийн үгээр амьсгалаа түгжиж сурснаар төрөлтийг хөнгөвчилж, урагдалтыг мэдэгдэхүйц багасгана. Үүнээс гадна амьсгалын дасгал нь үр хөврөлд очих хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлнэ.
Жирэмсний дасгалын ерөнхий зарчим нь их энгийн хэрвээ дасгал танд хүнд санагдаж байвал хүүхдэд ч мөн адил хүнд байнаа гэсэн үг. Манай төвд иог болон бөмбөгтэй дасгалуудыг хослуулан хичээллүүлдэг.
– Иогийн болон бөмбөгтэй дасгал нь хоорондоо ялгаатай юу?
– Жирэмсний хугацаанд 2-3 дасгал сонгон авч хичээллэх хэрэгтэйг дээр хэлсэн. Манай орны нөхцөлд энэ хоёр дасгалыг сонгон авч хичээллүүлэх нь илүү тохиромжтой болох нь бидний судалгааны үр дүнгээр батлагдсан. Жишээ нь жирэмсний хугацаанд эмэгтэйчүүд их уур уцаартай болдог ба мөн нойргүйдэх, даралт ихсэх, төрөхөөс айх, хоолонд хэт дурлах, зүрхээр өвдөх, тамхи татдаг байсан эмэгтэйчүүд нь иогийн дасгал хийх хэрэгтэй байдаг.
Харин бөмбөгтэй дасгалыг ууц нуруугаар өвдөх, нурууны галбир алдагдах, хөлийн судас бүдүүрэх, үе мөчөөр өвдөх, аарцгын булчингуудын агшилт ихэссэн үед хийх ба эдгээрээс урьдчилан сэргийлдгээрээ ач холбогдолтой.
Иогийн дасгал нь эх хүүхэд хоёрыг тайвшруулан амьсгалын хэмнэлийг зохицуулж өгдөг байхад бөмбөгтэй дасгал нь аарцгын булчингуудыг суллаж, нурууны булчингуудыг чангалж өгдгөөрөө онцлогтой. Бид мөн эхчүүддээ цэвэр агаарт явган алхахыг зөвлөдөг. Энэ нь жин огцом нэмэгдэх, гуньж гутрах, нойргүйдэх, хордлого, хөлийн судас бүдүүрэхээс урьдчилан сэргийлэх сайн талтай.
– Жирэмслэхээс өмнө спортоор байнга хичээллэдэг байсан, огт хичээллэж байгаагүй хүмүүсийн хооронд дасгалын ялгаа байдаг уу?
– Хэрэв өмнө нь хичээллэж байсан бол жирэмсний үед ч хангалттай хичээллэж болно. Гэхдээ мэдээж дасгалуудад өөрчлөлт оруулна. Жишээ нь огцом хөдөлгөөнтэй дасгалуудыг хасах гэх мэт. Мөн урьдынх шигээ их эрч хүч, энергийг зарцуулж чадна гэж бодох хэрэггүй. Учир нь таны хэвлийд өсөж торниж байгаа бяцхан хүн танаас бас их хэмжээний энерги зарцуулахыг шаардаж байдаг.
Хэрэв та жирэмслэхээс өмнө биеийн тамираар хичээллэж байгаагүй бол 10-15 минутаар долоо хоногийн гурван өдөр хичээллэж эхлэх хэрэгтэй. Яваандаа хугацаа болон давтамжаа аажмаар нэмэн 45-60 минутаар долоо хоногт гурваас багагүй өдөр хүртэл нэмэгдүүлэх нь хамгийн тохиромжтой. Ер нь удаан бус үргэлжилдэг, байнгын идэвхитэй дасгал хөдөлгөөн нь үр дүн сайтай байдаг. Дасгалуудыг өөрийн авч чадах ачааллын хэмжээнд л хийх хэрэгтэй. Жишээ нь нэг өдөр дасгалаа хийж чадаагүй байлаа гэхэд дараагийн өдөр нь хоёр дахин их ачаалал авч болохгүй.
– Дасгал хийхийг хориглох үе байх уу?
– Жирэмслэлт хэвийн явагдаж байгаа бүх эмэгтэйчүүд дасгал хийх нь эх хүүхэд хоёрт хоёуланд нь сайнаар нөлөөлнө. Харин архаг цус багадалт, даралт өндөр байх, чихрийн шижин, бамбай булчирхайн өвчнүүд, ядарч сульдах, ихэсийн гаж хөгжил, цус алдалт, умайн булчингын агшилт, жингийн хэт нэмэгдэл ба хасагдалт, ихэр жирэмслэлтийн үед дасгалын төрлийг сонгохдоо эмчтэйгээ сайтар ярилцаж зөвлөх хэрэгтэй байдаг бөгөөд зарим тохиолдолд дасгал хийхийг хориглодог.
– Танай төв дээр очиж дасгал хийх боломжгүй жирэмсэн эмэгтэйчүүдэд гэртээ хийж байх дасгалын талаар ямар зөвлөгөө өгөх вэ?
– Манай төвөөс “Жирэмсэн эхчүүдийг төрөлтөнд бэлтгэх дасгал” гэсэн гаргаж номын дэлгүүрэд худалдаж байна. Энэ номоос жирэмсний дасгалын тухай ойлголт, дасгал хийх нь ямар ач холбогдолтой талаар ойлголт авахаас гадна өдөр тутам гэртэй хийж болох энгийн дасгалуудыг сурах боломжтой.
– Танд баярлалаа.
“Best Mother” жирэмсний дасгалын төв
Үйлчилгээ:
– Жирэмсний дасгал
– Бөмбөгтэй дасгал
– 40 долоо хоногийн хоолны дэглэм
– Бүтэн биеийн болон хэсэгчилсэн массаж
– Хүчилтөрөгчийн коктель
– Нярайн сургалт
– Төрсний дараах дасгал
– Урагдалтаас сэргийлэх хярзангийн массаж
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо 86-р байр 2 тоот
Утас: 96665261, 96687994