Ар, өвөр Монголыг шуугиулсан хөлтэй хурим хийж дуулиан шуугианы эзэн болоод байсан дуучин бүсгүй С.Сэрчмаа хэсэгтээ урд хөршид амьдарч байгаад нутгийн зүг жолоо залсан. Хөлтэй хурим хийсэн шигээ сенсаацийн эзэн болж өвөрлөгч нөхрөөсөө өрх тусгаарлаж байгаа тухай ч хэвлэлийнхэн шуугиад амжсан.
Нэг хэсэгтээ шар хэвлэлийн бай болж байсан уран бүтээлч бүсгүй өвөрлөгч нөхрөөсөө салаагүй уран бүтээлээ хийхийн тулд түрхэн зуур тусдаа амьдарч байсан хэмээдэг. Тэгвэл “хайрын дууч” бүсгүй маань ар Монголдоо өөрийн бие даасан тоглолтоо хийх гээд зав муутайхан яваа гэнэ.
Баян чинээлэг хэмээгддэг Баярт эхнэрийнхээ тоглолтыг ивээн тэтгэж зохион байгуулах гээд нилээд давчуу яваа бололтой. Манай улсын гайгүй гэсэн студи продакшинуудаар ороод түүний сэтгэлд нийцэх нь олдоогүй учир урд хөршөөс уран бүтээлийн томоохон баг авчирч байгаа гэнэ. Сална гэж амьдарал зохиодоггүй болохоор залуу гэр бүл маань бяцхан Хур охиноо элэг бүтэн өсгөхөөр шийдэж амьдралын эрч хүчтэй хэв маягт шилжсэн нь энэ бололтой.
Д.Цэлмэг /Shock.mn/