Төгсгөл.
Бүсгүй гал тогооныхоо өрөөнд өглөөнийхөө хоолыг бэлтгэж, зурагтаас нүд салгахгүйг хичээнэ. Энэ өглөөний нэг ч хормын тэрээр алдахыг хүссэнгүй. Өглөөний 9 цагт мэдээ эхэллээ. Хөтлөгч өнөөдөр ямар өдөр болох тухай ярьж, сонгуулийн өмнөх үйл ажиллагааны тухай дүрсийг харуулж, бас Артур, Эзэн хаан гээд ер нь улс төрийн шоу хэрхэн явагддаг тэр л горимоор нэвтрүүлэг явагдаж байлаа. Мөн Намын улс төрийн зөвлөл шуурхай хуралдаан дээрээ сайд нарын албан тушаалыг хуваарилах тухайд хэлэлцэнэ гэж мэдэгдэв. Дараа нь хөтлөгч өөр мэдээ дамжуулж эхлэв. Тэгтэл түүний ширээн дээр нэгэн хуудас цаас авчран өгч, утсаар бас нэг зүйл мэдэгдэх нь анзаарагдав. Энэхүү гэнэтийн мэдэгдэл хөтлөгчийг барьц алдуулав бололтой дуугаа хурааж нэг хэсэг саатав. Дараа нь мэргэжлийн хөтлөгч тэрбээр хэсэг бодолхийлснээ мэдээгээ үргэлжлүүлэн уншлаа.
“Хүндэт телевиз үзэгчдээ. Дөнгөж сая Намын улс төрийн зөвлөлийн өглөөний хурал дээр Шинэ ардчиллын намын дарга Артур Хаксли хоёр цагийн дараа эзэн хаанаас засгийн газраа бүрэлдүүлэх тушаалыг авах байсан хэрнээ намын дарга, улс төрийн зөвлөлийн даргын албан тушаалаа өгч, намын эгнээнээс бүр мөсөн гарч байгаагаа мэдэгджээ. Энэ ер бусын үйл явдлын талаарх дэлгэрэнгүйг манай сурвалжлагч ярих болно. Надад хэлэх тайлбар алга байна” гэв.
Пола зурагтын өмнө сандал дээр ойчоод өгөв.
Улс төрийн зөвлөлийн бүх гишүүд өглөө 9 цагт цугларч, бүх юм шийдэгдчихээд байхад намын дарга юугаа сэдсэн юм бол хэмээн шивнэлдэн байжээ.
“Хүндэт нөхдөө” хэмээн Артур яриагаа эхлээд, -Улс төрийн зөвлөлийн шуурхайн хуралдааныг нээхийг зөвшөөрнө үү. Миний хэлэлцэх асуудал товчхон бөгөөд та бүхнийг удаан уяхгүй гэдгээ амлаж байна. Өчигдөр та бүхний нэрийн өмнөөс миний ирээдүйн гэргий болох хүний зүг нэлээдгүй ноцтой доромжлол амсуулсан гэдгийг би та бүхэнд мэдэгдэхэд харамсалтай байна. Харин миний өмнө нэг бол засгийн газрын тэргүүн болох, эсвэл Пола Флеммингтэй гэрлэх гэсэн тун ухваргүй сонголтыг та бүхэн тавьсан. Залуу насандаа алдаж байсан байж болох эмэгтэй засгийн газрын тэргүүний эхнэр болох ёсгүй гэсэн шалтаг заасан. Эзэн хаан ч гэсэн ийм сэтгэгдэлтэй байгаа тухай надад мэдэгдсэн.
Мэдээж ёс суртахууны үүднээс би хувийн ашиг сонирхлоосоо илүү намынхаа эрх ашгийг бодох ёстой. Гэхдээ би ингэж чадахгүй. Учир нь би Полаг чин сэтгэлээсээ хайрладаг, бас олон түмний өмнө түүнтэй гэрлэнэ гэж амласан. Энэ хүний хувьд надад эргэлзээд байх зүйлгүй. Хамгийн гол нь намын үзэл суртлын хувьд миний үзэл бодол улс төрийн гишүүдийн үзэл бодолтой зөрчилдөж байна. Ийм нөхцөл байдалд би намын тэргүүн, тэр дундаа гишүүн байж чадахгүй учир өөрийн албан тушаалыг Серпенсенд шилжүүлж байна. Хамтран ажилласанд талархаж амжилт хүсье” гэв.
Артур өмнөө байгаа хавтастай баримтнаас нэгэн хуудас цаас гаргаж орлогчдоо өгөөд улмаар хурлын танхимаас гарч оджээ. Түүнийг хонгилд байхад нь Кэл гүйцэж очоод “Артур, чи ингэж болохгүй шүү дээ. Солиороогүй биз?” гэж хашгирав.
-Хүндэт Кэл, та бүхэн миний өмнө ийм сонголтыг хийсэн, тэгэхээр үүнийхээ учрыг өөрсдөө ол.
Тэр намын төв байрны үүдний танхимд бууж очиход тэнд албан тушаалыг хэнд хуваарилсаныг олж мэдэх гэж улайрсан сэтгүүлчид угтан авав. Артурыг хараад тэд түүн рүү микрофоноо барин хуйлралдаж, асуулт асуухаар ам нь ангалзана. Артур тэдэнд дохио өгөн зогсоогоод:
“Ноёд оо, миний бие дөнгөж сая Намын дарга болон улс төрийн зөвлөлийн тэргүүлэгчийн албан тушаалаас огцорч, намаас гарснаа мэдэгдэх ёстой болоод байна. /нам жим болов/
Би энэ алхмыг хувийн болон улс төрийн байр сууринаас хийсэн. Өчигдөр намын зөвлөл болон Эзэн хаан надад эелдэг хэлбэрээр сонголт хийхэд хүргэсэн. Нэг бол би захирлуудын зөвлөлийн дарга болох, эсвэл Пола Флемингтэй гэрлэхэд хүрэв. Би төрийн албан тушаалыг урдаа барьсангүй, өөрийнхөөрөө сонголтыг хийлээ. Учир нь нэгдүгээрт, би Полад хайртай бөгөөд түүнгүйгээр амьдралаа төсөөлөхгүй. Тиймээс улс орон аз жаргалгүй баргар ерөнхий сайдтай байгаасай гэж хүссэнгүй. Үнэхээр би засгийн газрын тэргүүний нөр их хариуцлагыг өөртөө тохоход бэлэн байсан. Гэхдээ миний дэргэд хайртай эмэгтэй минь байсан тохиолдолд гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Түүнгүйгээр би үр дүнтэй, эрч хүчтэй энэ өндөр албан тушаалд ажиллаж чадахгүй гэж үзэж байна. Тиймээс хүндэт сонгогч та бүхнээс намайг ойлгохыг хүсч байна.
Хоёрдугаарт, би түүнд бүрэн итгэдэг, тиймээс түүний бага залуу байхдаа гаргасан алдаа бидний гэрлэлт, цаашлаад захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалд минь саад болох зүйл гэж үзэхгүй байна.
Гуравдугаарт, миний хамтран ажиллаж байсан хүмүүсийн ийм хандлага гаргасан нь намын үзэл суртлын хувьд бид огт өөр ойлголттой байдгийг харуулж байна. Бид хүмүүсийг үнэлж, хүндлэх ёстой, хүмүүсийн бодит үйл хөдлөл, чанарыг эрхэмлэх ёстой гэсэн үүднээс би энэ намыг байгуулах ёстой болохоос биш хийсвэр хэмжүүрт үндэслэх гээгүй. Тэр тусмаа бид залуу насныхаа гаргасан алдааг үргэлж санаж бодож явах ёсгүй шүү дээ.
Тиймээс би энэ амаргүй шийдийг гаргалаа. Намын дүрмийн дагуу намын шинэ удирдагчаар Кэл Серпенсен томилогдсон. Тиймээс 11 цагт тэр Эзэн хаанд бараалхах болно” гэж хэлэв.
Сурвалжлагч нар энэ асуултад балмагдаж түүнээс юу ч асууж амжсангүй. Хэд хэдэн жижиг сажиг асуултад хариулаад Артур байшингаас гарч машин руугаа явж байтал Рэндольф түүн рүү утасдаж байна. Хэд хэдэн “энхрий” үг солилцсоны дараа Артур утсаа унтраагаад машинаа асаав.
Пола гал зуухныхаа өрөөний голд барьц алдан суугаад юу хийхээ мэдэхгүй байв. Уйлах уу, баярлах уу? Нэг талаас түүний хайртай, хамгаас нандин хүн нь хамт үлдсэн, нөгөө талаасаа энэ бол нөхөж баршгүй гарз байлаа. Тэрээр ийм байдалтайгаар 20 орчим минут суугаад дараа нь гэнэт унтлагынхаа өрөө рүү гүйв. Тэрээр гэрийн халатаа тайлж, гоёмсог дотуур хувцсаа, нэвт гэрэлтэм халаатаа өмсөж амжив уу үгүй юу үүдний хонх дуугарав.
Пола хаалгаа онгойлготол нүүрнийх нь өмнө том гэгчийн баглаа цэцэг харагдав. Дараа нь цэцэгний араас Артурын жаргалтай царай гарч ирэв. “Би бүгдийг нь чөтгөр рүү нь явуулчихлаа. Би чамгүйгээр амьдарч чадахгүй. Чамайгаа хүсч байна. Хоёулаа хүүхэдтэй болъё” гэж тэр хэлэв.
Артур зочдын өрөөн орж ирээд, баглаа цэцгээ ширээн дээр тавиад Полагаа харан нүдээ баясгав.
“Чи минь ямар үзэсгэлэнтэй юм бэ?” гэж тэр өөрийн эрхгүй уулга алдав. Тэр хайртай бүсгүйгээ тэврээд “Хоёулаа бүх утсаа унтраах уу?” хэмээн шивнэв.
Полагийн нэгэн адил зурагтаас нүд салгалгүй ширтэж байсан Ян Снайдерсон “Хэрэг явдал ингэж эргэсэн юм бий вий” хэмээн бодов. “Би яагаад үүнийг таамагласангүй вэ? Артураас өөр хэн ч сайдуудын зөвлөлийг удирдаж чадахгүй дээ”.
Артур бүсгүйн халаатыг тайлаад өөрт нь дэндүү танил Полагийн биеийг илбэв. Тэр бүсгүйн зөөлөн эрьсны дулааныг, хөнгөхөн амьсгал, хоёр сэргэр хөх, сэрийж хатуурсан хөхний товч, булгилан цохилох зүрхийг мэдрэв. Түүний уруул бүсгүйн уруулыг шуналтай гэгч нь үнсэв. Харин Полагийн гар Артурын хувцсыг яаран тайчна.
Бие биенээ хүсч, тэсч ядсан хосын үзэсгэлэнт сайхан биесүүд шууд газарт хэвтээд өгөв.
Өнөөдөр бүсгүйн бие урьд урьдынхаас илүү дур булаам, бас хүсэл тачаалаар дүүрэн, бас илүү дотно байлаа. Хоёр цагийн өмнө л тэр хэцүү байдалд байсан, энэ эмэгтэй түүнээс үүрд явж, эрх мэдэл, албан тушаал бүсгүйг түлхэж байсан. Харин одоо тэр сонголтоо хийсэн, тэр одоо энэ сайхан бие цогцосноос таашаал авахыг хүсч байлаа.
Бүсгүй хайртай эрийнхээ булчинлаг сайхан биеийг гартаа мэдэрч, түүний дур сэрлийг мэдэрч, өөрөө ч түүнийг ухаангүй ихээр хүсч байлаа. Хоёр цагийн өмнөхөн л тэр түүнийгээ алдсан гэж бодож байтал одоо тэр сайхан эр гарт нь ороод ирсэн байдаг. Хайр энхрийллийн хариуд бүсгүйн дур сэрэл хэмжээлшгүй ихээр хөдөлж байгааг бүсгүй мэдэрч байв.
Чухам энэ мөчид л тэд тэдний бие биенээ гэсэн сэтгэл ямар хүчтэй, бие биенийхээ төлөө юу ч золиослож чадах юм гэдгээ ойлгосны дараа тэдний дур хүсэл улам бүр хүчтэй дүрэлзэн асав. Пола, Артур нар бие биендээ дээд зэргийн таашаалыг мэдрүүлэхийг хүсч байлаа.
Артур Полаг тун шуналтайгаар бас тачаангуйгаар энхрийлэх атлаа түүнд ханаж цадахаа мэдэхгүй мэт санагдана. Тэр өөрт байгаа бүхий л энхрийлэл, дулаан, тачаал, хайрын сэтгэлийг бүсгүйд дамжуулж байлаа.
Түүний гарт амьдралынх нь хамгийн үнэ цэнэтэй зүйл болох хайртай бүсгүй нь байв. Гарынх нь алганд бүсгүйн дулаахан зөөлөн арьсныг эрч хүч мэдрэгдэж, залуу насны халуухан үеийнх нь сорви нь тэмтрэгдэж, дур хүсэлдээ байдгаараа сэрийсэн хөхний нь товч баригдаж байлаа. Цэх мөр, уян хатан гоёмсог нуруу, тун үзэсгэлэнт гуя хас, өгзөгийг нь Артурын алга тэмтрэнэ. Татуу гэдэс, хүйс, умдаг дээрх хөвсгөр үсийг нь илбэх нэн таатай. Түүний энхрийллийн хариуд бүсгүйн бие чичирч байгааг тэр харж байв.
Уруулд нь бүсгүйн тачаангуй уруулыг, халуухан биеийг нь шимэн үнсэнэ. Уруул болон хэл нь бүсгүйн чихний омог, гүнзгий нүх, гооолиг урт хүзүүг нь ирвэгнүүлэн үнсэнэ. Тэрбээр эгээ л мөхөөлдөс долоож байгаа мэт бүсгүйг үнсэж, долоож, энхрийлж, гижигдэж байлаа. Тэрбээр савх шиг нарийхан хуруу, хөлнийх нь жижигхэн хуруунуудыг “идэж” байв. Түүний уруул болон хэл нь бүсгүйн хоёр хөлний хооронд удтал саатаж, тэртээ тэргүй сэрж догдолсон хэлүүг нь үрж, тэндээс ялгарах дур сэрлийн шингэнийг шимнэ.
Тэр өөрөө ч дээд цэгтээ хүртэл догдолжээ. Бүсгүйн зүрхний цохилт, түргэн түргэн амьсгалахыг тэр мэдэрч байв. Бүсгүйн гар биед нь хүрэхэд хамаг биеэр нь юутай ч харьцуулашгүй дур таашаалыг өгч, гоёмсог хумсны зөөлхөн маажих төдийд хамаг бие нь ирвэгнэн чичрэнэ. Дур сэрлээ барьж ядахдаа бүсгүйн гуя толгойг нь хавчиж байгааг мэдрэнэ.
Артур тачаалаасаа болж дуу алдаж байсан ч энэ амтат хормуудыг аль болох удаан үргэлжлүүлэхийг хүсч байв.
Артурын энхрий, мэдрэмтгий энхрийллээс Полагийн оюун ухаан тэртээ диваажинд морилж, хамаг бие нь чичирнэ. Тэрээр хайртай залуугийнхаа хайр энхрийллээс гадна, өөрөө түүнийг энхрийлж байгаа явдлаас, гараараа, уруулаараа, хэлээрээ, арьсныхаа хэсэг бүрээр, биеийнхээ эд эс бүхнээс авч байгаа мэдрэмжээсээ сэрэн догдолж байлаа.
Бүсгүй хэд хэдэн удаа дур тавьсан ч эцэст нь “Хонгор минь, алив, би чамайг хүсч байна шүү дээ” гэв.
Тэр өөр рүү нь хэрхэн орохыг, бас түүний эрчтэй хөдөлгөөнийг мэдэрч эхэллээ. Дараа нь ямар нэг зүйл хамаг биеийг нь дүүргэж байгааг мэдэрч байснаа улмаар хэмжээлшгүй их таашаалаасаа болж ухаан санаа нь тэртээ хол одов.
Өөрийг нь урин дуудсан шивнээг Артур сонсохдоо өөдөөс нь хамгаа нээсэн бие рүү зөөлхөн явж орно. Дур хүсэл нь чинээндээ хүрч гантайсан эрхтэнийг нь бүсгүйн бие тосон авч үе үе тал талаас нь хавчин шахахыг тэр мэдрэнэ. Бүсгүй хумсаараа үе үе нурууг нь маажиж, шүдээрээ биеийг нь зөөлхөн хазлана. Улмаар Артурын мэдрэмж дээд цэгтээ тулан, улмаар Полагийн биеийн гүн рүү үрийн шингэнээ садруулан тавив.
Үүний дараа тэд удтал зогсож чадсангүй. Тэдний биес нэг болон нэгдэж, харилцан энхрийлэл нь бие биендээ үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг бэлэглэнэ. Артурын уруул бүсгүйн хэлүүнээс салж чадахгүй шигдэж бүсгүйг удаа дараа дур тавиулав. Пола үе үе уруулаараа түүний эрхтэн рүү тэмүүлж, хүчтэйгээр үмхэн авч, шүдээрээ зөөлхөн хазан Артурыг таашаалын оронд аваачна.
Эцэст нь тэр хоёр тайвшрав. Пола орон дээр хэвтэх агаад Артур цээжин дээр нь толгойгоо тавиад зүрх нь цохилохын тоолонгоор бие нь дээш доош хөдөлж байгааг таатайхан сонсч хэвтэнэ. Хамгаас хайртай хүнийх нь зүрхний энэ цохилт түүний хувьд хамгийн үнэ цэнэтэй бөгөөд зүрх сэтгэлийг нь хэмжээлшгүй их баяр баяслаар дүүргэж байлаа. Пола нэг гараараа Артурын өргөн цээжийг тэврээд, нөгөө гараараа өтгөн хар үсийг нь илбэнэ.
“Хоёулаа кофе ууя” гэж Пола санал болгов. Тэд гал тогооны өрөө рүү орлоо. Пола гэрэлтсэн халатаа нөмөрсөн байх агаад Артур цээжнийхээ доод хэсгийг алчуураар ороожээ. Гал тогоонд зурагт асаалттай хэвээр байх агаад мэдээ дамжуулж байлаа.
Артур огцрох тухай мэдэгдлээ хэрхэн хийж байгааг харуулж /Пола энэ үед аз жаргалтай царайгаа арай ядан нууж байлаа/, Кэл Серпенсен Эзэн хаанаас үүрэг даалгавар авч байгааг дамжуулна.
“Энэ бүх хүмүүсийн царай хичнээн гашуун бэ” гэж хэлээд Артур зурагтыг унтраав.
“Чи үүнийг хийсэндээ харамсахгүй байна уу?” гэж Пола асуув.
Артур хайртынхаа, ухаалаг нүд рүү анхааралтай ширтээд, дараа нь гоолиг сайхан биеийг нь бишрэнгүй харснаа “Үгүй” гэж бат итгэлтэй хэлэв.
Үнэндээ Артурын бодож байснаар болсонгүй. Полагийн гэрээс гарч, машин руу ороход тэднийг хүмүүс тойрон бүчив. Хүмүүс Артурын нуруун дээр цохиж урмын үг хэлнэ. Улмаар Артурын гэрт ирэхэд тэнд “Пола, Артур бид та хоёртой хамт”, “Артур-эр хүн” гэсэн бичиг өлгөсөн байх ажээ.
Орой нь тэдний гэрт Ян Снайдерсон ирэв. Мэндэлсэн ч үгүй шууд л:
– Артур, чи яг л жентльмен шиг загнасан, гэхдээ сайхан будлиан тарьж орхилоо. Чи яагаад энэ бүхнийг бидэнд шууд хэлсэнгүй вэ, харин энэ улс төрийн зөвлөлийн их зантангуудад хандаж байдаг вэ?
-Надад та бүгдэд учраа хэлэх зан байсангүй л дээ. Хэрэв энэ зөвхөн намын дотоод хэрэг байсан бол ч яахав, тэгтэл Эзэн хаан өөрөө оролцсон, түүний цаана хүн байгаа л байх..
-За яахав, өнгөрсөн хэрэг. Чамд ч гэсэн тэднээс хол байхыг зөвлөх байсан биз. Гэхдээ би үүний тулд ирээгүй. Бүс нутгийн бараг бүх байгууллагууд улс төрийн зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Товчоор хэлэхэд маргааш намын үндэсний хороо хуралдах бөгөөд намын даргын тухай болон улс төрийн зөвлөлийн бүрэлдэхүүний талаарх асуудлыг ахин авч үзнэ. Хэрэв чи зөвшөөрвөл бид чиний гишүүнчлэлийг сэргээж, чамд даргын суудлыг өгч болох юм.
-Ян, гэхдээ Кэл даргаар сонгогдсон шүү дээ.
-Яаж томилогдсон тэр л замаараа огцрох болно.
-Гэхдээ эзэн хаан бидний гэрлэлтийг зөвшөөрөхгүй байна шүү дээ.
-Тэр эсэргүүцэхгүй байх гэж бодож байна. Та хоёр энд үнсэлцээд сууж байтал улс орон даяар та хоёроос болж хувьсгал гарах нь байна. Цахилгаан утас энд тэндээс ирж, тасралтгүй утасдаж байна. гэрийн чинь үүдэнд юу болж байгааг харж байгаа биз дээ. Хэрэв чи зөвшөөрвөл бид чамайг үндэсний хороон дээр хүлээж байя. Ирэхгүй байсан ч бид шийдвэрээ гаргана.
Артур бодолхийлснээ цонх руу очиж, хөшгөө татахад орцны өмнө тэднийг дэмжсэн зурагт хуудас, бас дэмжигч олон цуглан гараа даллаж зогсов. Артур Пола дээр ирээд:
“Хонгор минь, биднийг тайван амьдруулахгүй нь дээ. Чи Янтай санал нэг байна уу? Ахин тулаанд орох хэрэг байна уу?” гэж асуув.
Бүсгүйн хайраар гэрэлтэх нүд зөвшөөрч байгааг илтгэж байв.
-Мэдээж би чиний талд, би юу ч болж байсан чиний талд шүү дээ.
– Гэхдээ чиний оргилуун залуун насыг эсэргүүцэх хүн олон байвал бидэнд хэцүү л байх болно. Бас хэтэрхий их амжилт ч гэсэн бэрх шүү дээ.
-Зүгээрээ, даваад гарна. Чамтайгаа байхад даваад гарна. Хоёулаа бүгдийг даваад гарна.
Бүсгүй гоёмсог биеэрээ хайртай залуугаа тэвэрч маш тачаангуй үнсэхэд Ян хүртэл ичиж харцаа бууруулав. Хэрэв Артур шиг жаргалтай хүн, улс орны жолоодлогыг гартаа авбал, бас дэргэд нь түүнийг ийм ихээр хайрлах бүсгүй байвал улс орон дэвжинэ гэдэгт тэр итгэлтэй байлаа.
Ийм сонгуулийн үр дүн ч хамгийн сонирхолтойгоор эргэж болно. Бас нэг жам ёсны шинэ эргэлт тэднийг есөн сарын дараа хүлээж байлаа…