Эрүүл мэнддээ анхаардаг хүмүүст болох юм болохгүй юм гэж байнаа:
Үс залгах нь:
Ялангуяа бүсгүйчүүд минь үс залгах нь үнэн чанартай ямар ач холбогдолтой бэ ? Зарим зүйлийг гэгээлэг байдлаар харах гээд даанч болохгүй шүүмжлэж байгаад уучлаарай. Энэ юу бэ? Гэхээр хаанаас оруулж ирдэг юуг хэрэглэдэг гээд бичвэл их олон хор уршиг нөлөө цаагуур учир их бий. Цухас товч дурьдхад хятад хүний үс, үхсэн хүний үс, яагаад хятад хүмүүс богино халимагтай байдаг бэ? Зовлонт хүний зогдор их гэдэг утгаар ядуу зүдүү хэцүү зовлонт эмс хоригдол хорт хавдар туссан химийн тарианд орсон хүмүүс үсээ тайрч зарж энэ тэнд хаядаг түүнийг янз бүрийн аргаар янзлан түүнийг монгол хүмүүс минь үсээ урт болгон залгаж гоёж гоодож яваагаа мэддэг үү, анзаардаг уу , бодож үзсэн үү. Үсэнд тухайн хүний бүх муу муухай өвчин зовлон буртаг мэдээлэл хадгаладаг учир монгол хүний сам сольдоггүй цээрлэдэг нь учиртай юм шүү.
Хумс:
Шилэн хиймэл хумс уршиг нь хумсны өнгө үхжиж хэврэг амархан хугарч дээр наан гоёл маягаар хэрэглэх түгээмэл хумснаас хүний өвчлөл шинжих чухал шалгуур толь байдаг. Түүнийг акрыль гель силк хуванцар бэхжүүлэгч лак бөхлөж наадаг нь үс хумс үхдэггүй гэдэг амьсгалын гол мэдрэлийг гэмтээж зүгээр байгаа эд эрхтэнээ гэмтээх хэрэг байна уу. Үүнээс шалтгаалан хумсанд мөөгөнцөр үүсч өвчлөж насан туршид мухар моониг хугархай хумстай цаашлаад мэдрэлд ихээхэн нөлөөлж удам геньд ч уршигтайг санах болж бүсгүйчүүдээ.
Хиймэл хөх буюу уруул өгзөг силикон:
1. Силикон хөх хийлгэсэн тав дахь эмэгтэй бүр гурван жил тутам хагалгаанд ордог. (дүүрэгч шингэн гоожсоноос хиймэл хөхний хэмжээг томсгох зорилгоор). Эдийн засгаар дахин хохирохоос гадна эмэгтэй хүчтэй стресст ордог.
2. Хөхний протез хийлгэсэн эмэгтэйчүүдийн 46 хувь нь хөхний хорт хавдар туссан. Тэд хүчтэй өвдөлт болон сорви шарх үүссэнээс дахин хагалгаанд ордог.
3. Эмэгтэйчүүдийн 25 хувь нь эрүүл мэндийн байдлаас үүдэн протезоо авахуулах эсвэл солиулах шаардлагатай болдог.
4. Ямар нэгэн ноцтой өвчин тусдаггүй юм гэхэд хөхөө томсгосон эмэгтэйчүүдийн нуруунд хэт их ачаалал оногддог. Ингэснээр эмэгтэй хүн бөгтөсхийж явах шаардлагатай тулгарч биеийн ерөнхий пропорци алдагддаг. Энэ яагаад ч сайхан харагдуулахгүй нь тодорхой. Америкийн нийгэмлэгийн мэдээлсэнээр бүх төрлийн протез нь ихэвчлэн ашигласны дараах долоон жилд элэгдэж мууддаг гэнэ. Тиймээс энэ бүх хүндрэл, эрсдэл танд хэрэгтэй гэж үү? Байгаль эхээс заяасан хөх хувь хүндээ бүх талаар тохирсон байдгийг санаарай.
За тэгээд эхээс төрсөн эрүүл сайхан энэ бие л сайхан шүү дээ намайг хэллээ гээд ямар болих биш дээ . Хэрэгтэй байх гэсэн үүднээс анхааруулж бичсэн болно.
“Бөөгийн Тавилан группын админ Наранзул Нараа