МУИС-ийн утга зохиол судлалын ангийг төгссөн ч тэрээр хүсэл мөрөөдөл , сонирхолдоо хөтлөгдөн кино урлагт хөл тавьсан гэдэг. “Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз” зэрэг цөөн хэдэн кинонд эерэг сөрөг аль аль дүрийг чадварлаг бүтээж үзэгчдээс сайн үнэлгээ аваад байсан залуу жүжигчин О.Цэнгэл охиныг уншигч та бүхэн андахгүй биз.
Цөөн ч гэсэн өөрийн дүрийг чадварлаг бүтээсэн нь түүнийг олонд таниулж өгсөн. Сүүлийн үед нам гүмхэн байгаа тэрээр мэргэжлээрээ ажиллаж гэр бүлийн амьдралаа зохицуулж яваа сурагтай.
Тэрээр “Танайд хоноё” нэвтрүүлгийг хөтөлдөг байсан хөтлөгч Тэнгистэй оюутан байх үеэсээ дотносож хайр сэтгэлийн холбоотой болон одоо хамтдаа амьдардаг гэнэ. О.Цэнгэл охинд олон харчууд нүдээ унагасан хэдий ч түүний сонголт Тэнгис байсан бололтой.
www.shock.mn