Хүний зан чанарын анхны илэрхийлэгч нь инээмсэглэл байдаг. Өөрөөр хэлбэл, инээмсэглэж байгаагаар нь таныг хэн бэ гэдгийг мэдэж болно. Тиймээс залуу та найз бүсгүйгээ, эсвэл саяхан танилцсан хэн нэгнийг инээдээр нь сонжоод үзэхэд гэмгүй шүү!
Нүдээрээ инээдэг бол:
Түүнд өөртөө итгэлтэй, ухаалаг, ажил хэрэгч, цөхрөлтгүй гээд олон чанар бий. Гэхдээ бага зэргийн дутагдалтай тал нь ийм эмэгтэйчүүд зарим үед өөрийгөө хянах чадвар сул байдаг.
Инээж байхдаа ямар нэгэн хөдөлгөөн хийдэггүй бол:
Ийм хүн ямагт өөрийн үзэл бодлыг нэгдүгээрт тавьдаг. Өөрөөр хэлбэл бусдын саналыг хүндэлдэггүй, тоомсоргүй нэгэн ажээ.
Гараараа амаа дардаг бол:
Ялимгүй ичсэн байдалтай инээж, өөртөө итгэлгүй нэгэн гэж түүнийг тодорхойлно. Ийм тохиолдолд та найз бүсгүйдээ өөрийгөө шүүмжилдэг зангаа орхиж, биеэ барихгүй байхыг зөвлөх хэрэгтэй.
Нүүрээ гараараа дардаг бол:
Таны найз мөрөөдөмтгий бүсгүй. Аливаа асуудалд бодитоор ханддаг, бусдын хэрэгт хутгалдах дүргүй зан нь түүний хамгийн сайн тал. Бас тэр өөрийгөө удирдаж, биеэ барьж чаддаг.
Хэрвээ толгойгоо гэдийлгэдэг бол:
Түүнийг аливаад сандардаггүй, өөртөө итгэлтэй нэгэн гэж болно. Mөн өөрийн бодлоор шийдвэр гаргахыг зорьдог ч бага зэрэг хөнгөмсөг зангаасаа болж зарим үед алдаа гаргах тохиолдол бий.
Хамраа үрчийлгэдэг бол:
Тэр сэтгэл санаа үзэл бодлоо маш хурдан өөрчилдөг, нэг үгээр хэлбэл түp зуурын сэтгэлийн хөөрөлд хялбархан автдаг юм байна. Түүний энэ зан өөрт нь болон бусдад төвөг учруулдаг.
Эрүүгээ тулдаг бол:
Энэ хүн нас нэлээн хэвийсэн үед ч залуугийнхаа цог жавхааг хадгалж чадна гэдэгт итгэж болно. Бас тэрээр ямар нэгэн асуудлыг удаж байж шийдвэрлэнэ.