Хүүхдийн жигнэмэг хийхийн тулд танд гурил 1500гр, цөцгийн тос 300гр, элсэн чихэр 600 гр, цацах элсэн чихэр 100гр, хүнсний сод 10гр, ус 400гр, өнддөг 1ширхэг хэрэг болно.
Эхлээд гурилыг содтой холь шигшинэ. Үзмийг бүлээн усанд угааж усыг шүүнэ. Элсэн чихрийг ус буюу сүүнд уусгаж өндөг, давс нэмнэ. Базаж зөөлрүүлсэн цөцгийн тосыг хутгаж, дээрээс нь өндөг, элсэн чихрийн уусмалыг хийж хутгаад, дээд гурил хийж зуурмагийг бэлэн болгоно. Бэлэн болсон зуурмагаас гурил цацсан вандан дээр таслан авч 1см-ийн зузаантай элдэж, дээгүүр нь элсэн чихэр үрж,зузаан дугуй эржгэр хэвээр хэвлэж, тэвшинд өрөөд 220-250 цельсийн хэмд10-15 минут жигнэнэ. Ингээд амтат жигнэмэг бэлэн болно.