Алимаар маск хийцгээе

96578bd884d3cae6bigАлим нь эмэгтэй таны нүүрний асуудлыг шийдэх гол эм. Манай эмэгтэйчүүдийн санааг зовоодог зүйл бол нүүрний арьс үрчийх. Үүнд алим их тустай юм.

Хэрэв та хуурай арьстай бол алимыг хальслаад, үрж жижиглэнэ. Цайны халбага чанасан овъёостой алимны нухшаа хольж хутгаад нүүрэндээ түрхэнэ. Эмзэг, мэдрэмтгий арьстай бол чанасан алимыг хэрэглэ. Чанасан алимаа үрж жижиглээд нүүрэндээ тавиарай. Ингэхдээ хэдэн дусал ургамлын тос, цайны халбага зөгийн бал нэмбэл арьс зөөлөрч, үрчийх аюулаас авардаг. Тослог арьстай бол чанасан алим, өндөгний цагаан хоёроос бүтсэн маск тохирно. Цочромтгой арьсанд хальсыг нь хуулаад алимыг үрж жижиглэн дээр нь амны жижиг халбага түүхий сүү, өндөгний шарыг нэмж хутгаад түрхээрэй.

Эмэгтэй хүн гараа нүүр шигээ бас арчилж байх хэрэгтэй. Гарын арьс үрчийж харлахад мөн л алим тустай. Алимыг угааж цэвэрлэн, шүүсийг нь үрж гаргаад гартаа шингээнэ. 10-15 минутын дараа бүлээн усаар угааж, гарын тос түрхвэл өнгө нь дорхноо сэргэж, зөөлөрдөг байна.


Алимаар маск хийцгээе
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.