Оросууд Монголын хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн жагсаалтыг гаргажээ

Оросын нэгэн сайт дээр Монгол орны үзэсгэлэнт бүсгүйчүүдийн жагсаалтыг гаргажээ. Тэгвэл энэхүү жагсаалтыг дуучин, Буриадын гавьяат жүжигчин Б.Амархүүгийн гэргий загвар өмсөгч, мисс О.Ариунзул тэргүүлжээ.

1-р байр. О.Ариунзул

Хамгийн хөөрхөн Монгол бүсгүй О.Ариунзул нь загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд 1992 оны 6 сарын 15-нд төржээ. Тэрбээр 2011 оны “Азийн Супер Модель Мисс” тэмцээнд оролцож 2 дугаар байр, 2014 оны “Дэлхийн мисс модель” тэмцээнээс “Шилдэг модель”, 2012 оны “Олон улсын Оросын мисс” тэмцээнээс 2 дугаар байрт шалгарч байсан бөгөөд одоо ОХУ-д загвар өмсөгчөөр ажиллаж байна.

 

2-р байр. Сэцэнгоо

Сэцэнгоо нь 13 дугаар байранд бичигдсэн Монгол гаралтай Хятадын жүжигчин Цэцэнгоогийн охин бөгөөд Өвөр Монголд төржээ. Ээжийгээ дагаж Хятадын жүжигчин болсон Сэцэнгоо аль хэдийнэ 10 кино, телевизийн цувралд тогложээ.

 

3-р байр. Содгэрэл

 Монголын загвар өмсөгч

 

4-р байр. Балжидмаа

2014 оны “Мисс Монголиа” тэмцээний ялагч тэрбээр 181 см өндөр, 56 кг жинтэй бөгөөд 84-61-91 биеийн харьцаатай.

 

5-р байр. Х.Бадамгэрэл

2009 оны “Мисс Монголиа” тэмцээний ялагч тэрбээр 2009 оны “Мисс Интернэйшнл” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон.

 

6-р байр. Ч.Содтуяа

2004 оны “Мисс Монголиа” тэмцээний ялагч тэрбээр 2004 оны “Мисс Интернэйшнл” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож хагас шигшээд шалгарч, “Фото мисс” номинацийн эзэн болж байсан юм.

 

7-р байр. А.Баярцэцэг

Загвар өмсөгч тэрбээр 2014 оны “Мисс Интейрнэйшнл” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байсан.

 

8-р байр. И.Төгсөө

2011 оны “Мисс Монголиа” тэмцээний ялагч тэрбээр “Мисс Интернэйшнл” тэмцээнд Монгол улсаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн бүсгүйгээр тодорсон юм. Тэрбээр 2011 оны энэ тэмцээнд 2 дугаар байр /Үнэндээ 3 дугаар байр. Учир нь 1 дүгээр байр, тэргүүн байр гэж байдаг./ эзэлсэн юм. Мөн тэрбээр 2009 оны “Олон улсын найрамдлын мисс” тэмцээнд 2 дугаар байр эзэлж байжээ.

 

9-р байр. Т.Батцэцэг

Загвар өмсөгч Т.Батцэцэг 2010 оны “Буриадын гоо сайхан” тэмцээний “Мисс Байкаль” /Байкаль-Байгаль нуур/ номинацийн эзэн болсон, 2010 оны “Азийн Супер Модель”, 2012 оны “Эх дэлхийн мисс”, 2012 оны “Мнажуурын мисс”, 2013 оны “Олон улсын аялал жуулчлалын хатан хаан мисс” тэмцээний “Усны хувцастай мисс” номинацийн эзэн, 2014 оны “Дэлхийн мисс” зэрэг олон улсын шинж чанартай янз бүрийн гоо сайхны тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байсан.

 

10-р байр. П.Пүрэвсүрэн

Монголын загвар өмсөгч П.Пүрэвсүрэн. Тэрбээр нүцгэн загвараа авахуулж байсан.

 

11-р байр. А.Соёмбо

Эрдэнэ-Загвар өмсөгч А.Соёмбо-Эрдэнэ одоо АНУ-д амьдарч байгаа аж.

 

12-р байр. Д.Бадамцэцэг

2010 оны “Мисс Монголиа” тэмцээний ялагч тэрбээр 2010 оны “Мисс Интернэйшнл” тэмцээнд улсаа төлөөлөн оролцож “Мисс Актив” номинацийн эзэн болсон.

 

13-р байр. Цэцэнгоо

Хятадын жүжигчин тэрбээр угтаа Монгол хүн. Цэцэнгоо 1950 оны 1 сарын 19-нд Хятадын Гуанжоуд төрсөн.

 

14-р байр. Ж.Энэрэл

Загвар өмсөгч Ж.Энэрэл “2013 оны дэлхийн мисс” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байсан.

 

15-р байр. Нора Дагва

Монголын хамгийн амжилттай яваа загвар өмсөгч тэрбээр АНУ-д ажилладаг.

 

16-р байр. А.Цэвэлмаа

А.Цэвэлмаа “Мисс Уорлд Монголиа 2014” тэмцээний шигшээд шалгарсан.

 

17-р байр. Ө.Буянхишиг

Загвар өмсөгч тэрбээр 2011 онд болсон олон улсын шинж чанартай “Дэлхийн бикини загвар өмсөгч” тэмцээнд түрүүлж байсан.

 

18-р байр. Б.Номин-Эрдэнэ

Загвар өмсөгч тэрбээр Монгол улсаа төлөөлөн олон улсын “Азийн Супермодель 2011” болон “Мисс Юниверсити 2013” тэмцээнд оролцож байсан. Мөн “Плейбой” сэтгүүлийн Монгол хувилбарыг чимж байсан.

 

19-р байр. А.Түмэн-Өлзий

Монголын зохиолын дуучин

 

20-р байр. Н.Ану

2013 оны “Мисс Монголиа” тэмцээний ялагч тэрбээр 2013 оны “Мисс Интернэйшнл” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон.

 

21-р байр. Д.Долгион

Тэрээр 2012 оны “Мисс Монголиа” тэмцээний ялагч тэрбээр тухайн оныхоо “Мисс Интернэйшнл” тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон.

 

22-р байр. Ё.Нямжав

Тэрээр 1989 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний ялагч бөгөөд одоо бизнес эрхэлж буй.

Т. Ганаа

PHOTONEWS.MN


Оросууд Монголын хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн жагсаалтыг гаргажээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.