Жүжигчин А.Гэрэлцэцэг “Маск” продакшны нүүр царай болсон сайхан бүсгүй. Хошин урлагийнхан дотроо энэ
залуухан жүжигчин бүсгүй баянд орно.Монголын баячууд л амьдардаг өндөр үнэтэй хороололд тансаг харшид амьдарч, хамгийн сүүлийн үеийн жийп хөлөглөж, 9911-тэй дугаар бариад бизнес эрхэлдэг хатагтай шиг л амьдардаг. Жүжигчин А.Гэрэлцэцэг Хайлаастад өссөн, Хайлаастын гудамжаар дөчийн бидонтой ус түрээд жирийлгэж явдаг хөөрхөн охин байжээ. Тэрээр хошин урлагийн хаалгаар шагаймагцаа гэнэт баяжсан гэдэг. А.Гэрэлцэцэгийн нэг үеийн, нэг зиндааны жүжигчид болох “Шинэ үе”-ийн Оюунтуул, “Х ТҮЦ”-ийн Нарансолонго нар тэгж огцом баяжсан нь үгүй.