Нэгэн цагт загвар өмсөгч, жүжигчнээр ажиллан, “Азийн Мисс 1991” титмийн эзэн болж байсан Кэнди Ло зуугийн талыг насалсан хэдий ч өнөөдөр 30 нас ч хүрээгүй мэт харагдаж байна.
Хоёр жилийн өмнө тэрээр гэр бүлээ цуцлуулан шаналж байсан боловч тун удалгүй ид хүчээ авчээ. Тэр өөрийн зургууд бүхий фото номыг 3000 хувь хэвлүүлсэнд түүний шүтэн бишрэгчид бараг л ганц цагийн дотор бүгдийг нь худалдаж авсан гэнэ. Харин түүний шүүгээн дотор байдаг өөрийнх нь хөрөг л оронд нь “хөгшрөөд” байгаа бололтой.