MICHEL & AMAZONKA нэрээр танигдаж буй эгч дүү дизайнерүүд гялгар уутны хэрэглээг багасгах, халах зорилго тавин байгальд ээльтэй даавуун уутыг урлан худалдаанд гаргаад байна.
Тэд орлогын бүх мөнгийг дутуу төрсөн хүүхдүүдийн эмчилгээний зардалд хандивлан сайн үйлсийн ажилд бүрэн зориулаад зогсохгүй зөв хэрэглээг нийгэмд хэвшүүлэхийг уриалсан томоохон алхамыгхийж байна.
Дэлхий дахинд хүмүүсийн өдөрт бий болгодог хог хаягдлын нийт 30 хувийг гялгар уут дангаараа эзэлдэг. Байгальд ил задгай хаягдсан нөхцөлд хүн төрөлхтний гурван үеийн туршид устаж үгүй бололгүй, орчиндоо химийн хорт бодис ялгаруулан оршдог гялгар уутны хаягдал сүүлийн үед Монголд ч түгээмэл асуудал болоод байгаа.
Тооцоо судалгаагаар Улаанбаатар хотын 500,000 айл өрх, өдөр тутмын хүнс, хэрэглээгээ худалдан авахдаа нэг жилд 2 тэрбум 400 сая төгрөгийг гялгар уутанд зориулдаг нь 150 хүүхдийн 2 ч цэцэрлэг барих хөрөнгөтэй дүйцэж байгаа юм.
Байгальд Ээлтэй Тор нэртэй загварлаг даавуун уутыг 5,000 төгрөгөөр зах зээлд гаргаж байгаа дизайнерууд хаягдалгүй, зөв хэрэглээг амьдралдаа хэвшүүлэн, байгаль дэлхийгээ хайрлахыг зэрэгцээ, сайн үйлсэд нэгдэхийг уриалж байна.
Чиний бие түрхэн зуур энэ хорвоод ирээд буцна гэж бодон бусдын төлөө сайн, сайхан зүйл хийж яваарай. / О.Дашбалбар /