“Versace” загварын ордны тэргүүн Донателла Версачийн хайртай нохойг “Elle” сэтгүүл хамгийн баян гэрийн тэжээмэл нохойгоор нэрлэжээ. Донателла Версаче Жек-рассел-терьер үүлдрийн Одри нохойндоо зориулж алтан товчтой даашинз, бриллиантан шигтгээтэй хүзүүвч, ирвэсийн арьсан хэвтэр урладаг байна. Одри нохой Версачийн гэр бүлийн албан ёсны гишүүдийн бүртгэлд багтдагийн хувьд компанийн хувьцааны зохих ёсны хувийг эзэмшдэг аж. Мөн Донателла нохойгоо хувийн асрагч, тогоочоор халамжлуулдаг ба тоглоомын галт тэрэг, нисэх онгоцны тусгай суудал бэлэглэж эрхлүүлдэг байна.
Х.ЗАЯА
– See more at: http://www.unen.mn/content/52361.shtml?alias=entertainment#sthash.VbClQ6iM.dpuf