Нян гэж юуг хэлдэг тухай товч ойлголт

Хүний нүдэнд үл харагдах маш жижигхэн амьд биетийн нэг төрлийг нян хэмээн нэрлэдэг гэж төсөөлж болно. Ерөнхийдөө нянгууд нэг эсийн бүтэцтэй байдаг бөгөөд байгаль дэлхий, хөрс ургамал төдийгүй хүний бие махбод дотор ч гэсэн үй олноороо байнга оршин байдаг. Нян гүйцэтгэх үүрэг, бүтцийн онцлог зэргээсээ хамааран хортой хоргүй төрөлд хуваагдах боловч, ихэнх нян тодорхой нөхцөл бүрдсэн үед хортой болж хувирах, эсвэл бусад хортой эмгэг үүсгэгчтэй хамтран өвчин, тахал үүсгэх зэргээр байнга хувирч өөрчлөгдөж байдаг. Гэхдээ ихэнх хүмүүс нян гэхээр өвчин үүсгэгч бичил эс буюу амьтан гэж ойлгодог. Энэ нарийн зааг ялгааг сайн судлаагүй байсан эрт үед өвчин эмгэгийг голдуу бурхан тэнгэрийг хилэгнүүлсэн гэж үздэг байсан ба сайндаа л  бохир заваан байдлаас шалтгаалсан хэмээн таамагладаг байв.

 

Харин манай эриний XVII зууны үед Голландын эрдэмтэн А.Ливенгук нянгийн тухай анхны шинжлэх ухааны судалгааг хийсэн бол арай хожим Францын эрдэмтэн Л.Пастер, Германы Р.Кох, Английн Д.Листер гээд үргэлжлүүлэн судалж том нээлтүүд хийснээр нянгийн тухай мэдлэг цэгцэрсэн гэж үздэг. Нян гэж өвөрмөц амьд биет байдаг болохыг эрдэмтэд хүнсний зүйл муудаж, гашилдаг, өмхийрдөг шалтгааныг судалж байж нээсэн байдаг. Тэд нян буюу цагаан идээг гашилгагч хүчин зүйл тухайн бүтээгдэхүүн дотроо хадгалагдаж байдаг бөгөөд тэдгээр биет нь бүрэн биежиж \эс болж гэсэн үг\ чадахгүй, тэгсэн атлаа бүр устаж арилахгүй тухайн бүтээгдэхүүний нэгэн хэсэг байдлаар тэжээгдэн амьдардаг эгэл биет юм байна гэдгийг нээжээ.  Ийнхүү микробиологи гэх шинжлэх ухааны тусдаа салбар үүсч, нян судлагч гэх мэргэжил ч бий болсон түүхтэй. Олон төрлийн нянгуудын дотор өвчин эмгэг үүсгэгч нян мөн л үй түмээрээ хаа нэгтээ оршин байх бөгөөд нөхцөл боломж бүрдсэн үед идэвхжин үржиж халдвартай, халдваргүй бүх төрлийн өвчинг үүсгэдэг.

 

Ялангуяа халдварт, гонц  халдварт өвчин, цар тахал үүсгэгч нянгууд дээрх байдлаар илрэн гарч аймшиг тарьдаг. Хүн төрлөхтөн мэдэж, урьдчилан сэргийлж, дарж устгаж  чадаж байгаагаас гадна бидэнд мэдэгдэж судлагдаагүй нянгууд хаа сайгүй боломжийг хүлээн оршиж л байдаг аж. Халдварт биш өвчин үүсгэгч нянгууд голдуу хүний биеийн дотор шимэгч \симбиоз гэдэг дээ\ байдлаар амьдран байдаг бөгөөд хүний биеийн эсэргүүцэл суларсан, даарч хөрсөн, хэт халууцсан, гэмтсэн, амин дэм дутагдсан зэрэг олон шалтгааны улмаас идэвхжин идээ, буглаанаас эхлээд архаг үрэвсэл болтлоо даамжирдаг. Ийм төрлийн өвчин эмгэгийн дараа төгс сайн эмчлэхгүй бол тухайн нян эм, тарианы хүчинд дийлдэн түр дарагдаж, идэвх нь буурах боловч гадуураа хамгаалах давхаргаар хучигдан нуугдаж хоцордог. Үүнийг бид архаг хууч өвчин гэж ерөнхийд нь ойлгож болно.

 

Жишээ нь, архаг бронхит \уушгины цагаан мөгөөрсөн хоолойг нянгууд үрэвсүүлснээр эхлэх өвчин\-той хүн ялимгүй даарч хөрөх, тамхины утаан дунд орох төдийд л ханиагаад эхэлдэг нь нөгөө нянгуудын зарим хэсэг нуувчаасаа гараад идэвхжиж байгаагийн шинж юм. Нян дотроо олон төрөлд хуваагдана. Бөөрөнхий хэлбэртэйг нь кокк гэж нэрлэдэг. Кокк нь дотроо стафилакокк, стрептококк гэхчлэн хуваагдах жишээтэй. Тэгвэл савханцар хэлбэртэй бол бацилл бактерууд гэнэ. Харин үелсэн мэт хэлбэртэйг нь вибрион гэдэг. Бүгд өөр өөр өвчин эмгэг үүсгэдэг. Хүний биеийн дотор эдгээр нянг устгах зориулалт бүхий өвөрмөц эс байх ба ийм эсийг фагоцитоз гэж нэрлэдэг. Энэ бүгдийн цаана маш нарийн, зөвхөн дуран авай \микроскоп\-гаар л харж болох нийлмэл урвал, процесс явагдаж байдаг. Энэ учир холбогдлыг ашиглан эм тариа үйлдвэрлэх, урьдчилан сэргийлэх тарилга, вакцин үйлдвэрлэх гээд маш олон шинжилгээ судалгаа, нээлт хийгддэг учиртай.

 

Олхонууд ШААБАР

Үндэсний мэдээ

aracerпродвижение сайтасео рейтинг организацийвзлом одноклассниковаквалоо ценасрочно нужны деньги абаканcasino online dealer salarywhat is body to body massagemerit lefkosa hotel & casinoToy slot machineAltezza.travelтайский боксальфа банк м видео кредитная картапрограмма сафари что этоотдых в мае турыо путевке в африкукредитные карты восточный экспресс банка условияафрика сафари турHelsinki escortstilars аксессуары для ваннойформы для пасхияндекс запросы онлайнэлектрические полотенцесушители ванныпродвижение сайта статьямиузлы деревянный домострицы симптомы у взрослыхстроительная фирма деревянный дом


Нян гэж юуг хэлдэг тухай товч ойлголт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex