Секс нь эрүүл мэндэд сайн хэмээн эрдэмтэд үргэлж зөвлөдөг. Тэгвэл ямар улиралд секс хийх нь бас чухал үр нөлөөтэй байдаг гэнэ.
Зуны улирал бол хамгийн өгөөмөр, сайхан улирал. Зун секс хийх нь таны биед онцгой ач тустай гэдгийг эрдэмтэд тогтоогоод байгаа аж.
Учир нь секс бол нэг ёсондоо эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бодисын солилцооны оргил үе хэмээн ойлгож болно. Энэ л үед эрэгтэй эмэгтэйн бие цогцос илүү мэдрэг, идэвхтэй хөдөлгөөний нөхцөлд байдаг. Сексийг зуны халуун буюу дулаан нөхцөлд хийснээр халууцаж, хөлс ялгарах зэргээр бодисын солилцоо идэвхтэй явагдахаас гадна дархлаа сайжирч, эрүүл чийрэг биетэй болдог нь тогтоогджээ.
Дархлаа сайжирснаар намар, өвөл хамрын ханиад, хатгаа тусах магадлал хамгийн бага болдог аж. Мөн нүүр царай төдийгүй биеийн арьс толигор, эрүүл болдог нь идэвхтэй сексийн харилцаатай холбоотой гэнэ.