Жүжигчин Женнифер Анистон өөрийн экс нөхөр Брэд Питт болон түүний зургаан жилийн хамтрагч Анжелина Жоли нарын хуриманд оролцох төлөвтэй байна. Жүжигчин Жастин Терокстой хайр сэтгэлийн холбоо тогтоогоод удаагүй байгаа 43 настай бүсгүй Холливудын “А” зэрэглэлийн жүжигчин хосуудын харилцаагаа бататган,хуримаа хийхээр сүй тавьсан гэдгийг сонсоод ихэд баяртай байгаа гэнэ.
“Жастинд сэтгэл зүрхээ даатгаад байгаа тэрээр Брэдийн амьдрал ийнхүү цэцэглэж байгааг хараад ихэд баярлаж байгаа сурагтай. Хэрвээ Брэдийн хайртай бүсгүй Анжелина биш байсан бол Женнифер Жастинтай холбоо тогтоохгүй байх байсан биз ээ. Түүнийг тэдний хуримын ёслолд оролцвол, хэн ч гайхахгүй” хэмээн Холливудын хов живийг тольдогч contactmusic.com-д бичсэн байна.
Питт, Жоли нар энэ жилийн сүүлээр хуримаа хийхээр болоод байгаа билээ.
unen.mn