– Чиний ингэж завхайрч, намайг хуурч байгааг чинь харж тэвчихгүй нь. Ингэж байхаар алчихсан нь дээр. Ойлгож байна уу муу гичий минь
– Хайраа битгий л дээ. Чи юу хийж байгаагаа хар л даа. Би үхлээ ш дээ.
– Үхэхээ мэдэж байсан юм бол үлийгээ хийж алцагнасан юм. Май чи ингээд чи өөр хүн харж бай.
– Чи буруугаар ойлгоод байна ш дээ. Би өнөөдөр ажил дээрээ жаахан илүү сууж ажиллахаас өөр арга байгаагүй. Чамд хэлсэн биздээ.
– Дуу чи. Утасны цаанаас улин донгодоход чинь үнэмшинэ гэж санаа юу. Битгий горьд. Муусайн хүүхнүүдийг мэднэ ш дээ. Хайраа гэж дарвалзчихаад хормойгоо сөхөөд бэлэн л гүйж явдаг дэнгийн эрвэйхэйнүүд ш дээ. Чи юугаараа өөр юм. Би чамд олон удаа хэлсээн. Одоо чадахгүй. Нэг нь шороонд , нөгөө нь шоронд орж байж чи намайг амраах юм байна л даа
– Ээжээ туслаарай. Амь өршөө . Би дахиж гэрээсээ ч гарахгүй. Хэнтэй ч ярихгүй. Битгий намайг зод л доо.
– Битгий худлаа ярь. Чи яах гэж хүн болж төрсөн юм бэ. Чамайг нүдээ нээгээд харах бүрт чинь надаас өөр нэгнийг олоод харчих вий. Гэрээс гарах бүрт чинь эргэж ирэхгүй явчих вий гэхээс миний зүрх өвдөж би амьдаараа тарчилж байна. Ингэж тарчилж байхаар нэг бол чамайг алчихсан нь дээр. Эсвэл чи хэнд ч хэрэггүй сүг болчихоод миний өгсөнийг идэж, миний хар гэснийг харж амьдарч бай мэдэв үү. Дуугараач. За гэж хэлээч ээ чи
– Би чадахгүй нь. Надад эмч дуудаад өг. Гуйя тэгэх үү …….
– Битгий баашлаад бай. Бос . Босооч чи …..
……………………………………………………………………………………………………..
Намирсан урт хар гэзгээ сул орхиж, турьхан бэлхүүсээ барьсан даашинз өмсөн, урт сайхан хөлөндөө өндөр өсгийт жийгээд гунхалзан алхах өндөр нуруулаг Гэрэлтуяаг харсан эр байтугай эмэгтэй хүн хүртэл шүүрс алдалгүй өнгөрөх нь ховор билээ. Давхраатай алаг нүд нь урт сормуусаа дааж ядах мэт тормолзож, нимгэн цагаан царайндаа будаг түрхэхгүй боловч төрөлхөөс заяасан өтгөн хөмсөг, шулуун хамар, улаахан уруул нь будаг шунхаар тодруулахын ч хэрэггүй гоо үзэсгэлэнтэй харагдана. Цуутай хүүхэн хуримгүй гэгчийн үлгэрээр орчлонгийн олон сайхан залуус зүрхээ шархлуулан, үгээ баран ханилж суухыг гуйгаад байхад, огт гэрлэхгүй мэт явсаар нэг л мэдэхэд энэ Батсайхантай гэрлэж билээ.
Очиж очиж Батсайхантай шүү хэмээн таньдаг, мэддэг, харж явдаг байсан өчнөөн хүнийг дуу алдуулсан тийм нэгэн гэрлэлт гурван жилийн өмнө болж билээ. Гаднаас нь харвал Батсайхан яахав нэг жирийн л орчин цагийн Монгол эр хүн. Дээл өмсөхөд шолбойгоод баймаар хавчиг мөртэй, өндөр гулжгар биетэй, нар салхи үзэлгүй насаараа явсан амьтан шиг цонхигор цагаан царайтай . Шулуухандаа хэлэхэд амь нь хаанаа байгаа юм бэ гэмээр туранхай залуу билээ. Хаа очиж царай зүс нь харин захын хүнд гологдохооргүй ээ. Хөрөнгөтэй хүний хүү тэнэг ч байсан боловсрол эзэмшдэг жишгийн дагуу гадаад дотоодын нилээн хэдэн сургуулийг сэглэн байж, дээд боловсролын диплом гээчийг өвөртөлж авсан азтай аавын хүү билээ.
Гэрэлтуяаг нэгэн найзынхаа төрсөн өдрийн уулзалтан дээр харсанаас хойш орчлонд өөр эм хүйстэн үлдээгүй мэт дурлан ёстой л нэг хөлөө хугартал гүйж, үгээ бартал гуйсаар, бэлэг гэгчийг бөөн бөөнөөр илгээн байсаар хөөрхий бүсгүй хүн дасна гэдэг хорвоогийн жамаар тэр олон залуусыг зүрхийг шархлуулан байж Батсайхантай гэрлэж билээ. Залуу хос эхний жилээ завсар гаралгүй тэврэлдэж заяаных гэдгээ мэдэлцсэн мэт сайхан л амьдарч байтал Гэрэлтуяа ажилд орох санал хүлээн авч, тэр өдрөөс хойш амьдрал нь бараан сүүдрээр бага багаар хучигдсаар өдий хүрсэн байна.
Сайхан эхнэртэй хүний хардахын зовлон гэх үү, жаргал гэх үү тийм нэгэн адын дон Батсайханы тархинд шүглэж өглөө ажилдаа явах, ирэх цагийг цаг бүртгэгч хуруу мэдрэгч төхөөрөмжөөр бүртгэж байдаг юм билүү гэх тэнэг бодол толгойд орж байсан гэхээр мөн ч их хар байсан байгаа юм. Болдогсон бол өрөөнд нь камер суурилуулчихаад өөрөө өдөржин хараад суумаар ч санагдтлаа хардах Батсайханы энэ хайрын хардалт Гэрэлтуяаг гэгээгүй болгосоор хайраа гэх үг нь гичий гэх үгээр солигдож, хацар үнсэх үнсэлт нь таван салаа цэцэг болсоор их л удаж дээ.
Өнөөдөр тэрхүү хардалтын ээлжит дайн болж энэ айл орших уу эс орших уу гэдгээ шийдсээр үүр цайлгалаа.
Зочны өрөөний хөшгин завсараар шагайх нарны алтан туяа газар хэвтээ бүсгүйн хөхөрсөн нүүрийг сониучирхах мэт туссанаа айсандаа алга болох мэт үүлэн цаана орчихлоо.
Бүсгүйн хөл нь хааш яаш хөсөр хаягдаж, нэг гар нь тохойноосоо үл ялиг урагш хугарсан бололтой харахаас нүд халитрам хачин эвгүйгээр нугарсан харагдана. Арай ядан амьсгалж байгаа түүний амнаас хөөстэй цус шүүрч, шанаа даган урсаад үстэй нь барьцалдан хатжээ. Хаалганы хажууд хана налаад хөлөө эвхэн явган суугаа эр Батсайхан болой. Шөнөжин хүн зодсон гар нь чинэрч өвдөн бугуйгаа хөдөлгөн байх зуураа Гэрэлтуяаг харангаа
– Чи үхэхгүй ээ. Хайр нь чамайг үхүүлэхгүй. Одоо чи гадагшаа гарч хүний нүд баясгах ч шаардлагагүй. Надтай л өдөржин байгаад байсан бол чамайгаа юу гэж ийм болтол нь зовоох вэ дээ гэж амандаа үглэн эрүүл бусын нүдээр бүсгүйг харан сууна.
Тэгснээ бүсгүй рүү мөлхөн очиж
– Одоо чамайгаа би өөрийн гараар эмчилнээ. Миний хайр надад л үнэнч байвал болох нь тэр ш дээ гээд бүсгүйг өргөхөөр оролдов. Хамаг бие нь өвчнөө даахгүй шархиран өвдөх бүсгүй тэсгэл алдан орилоход
– Яасан бэ хайраа. Өвдөөд байгаа юм уу. Одоохон зүгээр болноо гэсээр угаалгын өрөө лүү зүглэж баннд түүнийг хэвтүүлснээ халуун хүйтэн усны цоргыг нээж хэмийг тааруулан ус гоожуулж эхэллээ.
Бүсгүйн дээгүүрээ өмссөн сорочкин цамцанд энгэрийн товч нэгээхэн ч үлдээгүй тул тайлахад төвөг удсангүй. Хөхөвчийг нь тайлахад хүүхэд хөхүүлж хэлбэрээ алдаагүй хоёр сайхан мээм нь зодуурын улмаас хөхөрсөн боловч бумбайж, булцайгаад эгдүүтэй харагдаж Батсайханы сэрлийг хөдөлгөлөө. Ийм сайхан амьтныг чинь харамлахгүй хардахгүй гээд яах юм бэ гэсэн галзуурсан хүний ухаанаар бодох Батсайхан хөхний товчийг нэг нэгээр нь ээлжлэн хэлээрээ эрвэгэнүүлж шүдээрээ зулгааж эхлэв. Болдогсон бол дээрээс нь тэгнэж унаад хөхөөд байгаа энэ хоёр мээмээр нь бүтээгээд алчих юмсан гэж бодох Гэрэлтуяа өөрийн мэдлээс гарсан хөл гараа ч хөдөлгөх тэнхээгүй дэмий л үзэн ядалтыг хамаг нүдэндээ шингээж , хоолой зурсан гашуудлын өнгөөр гиншихээс өөр чадалгүй хэвтэнэ. Батсайхан жаал хөхөж оролдож байснаа гэнэт юу хийх гэж байснаа ухаарав уу гэлтэй
– Чамайгаа сайхан угааж цэвэрлэж өгнөө. Миний хайр шиг сайхан нь хаа байгаа юм үү нанана гэсээр үлдсэн хувцасыг нь тайлж биеийг нь угааж эхэллээ. Хүний гар хүрэх нь битгий хэл салхи хүрэхэд хүртэл шархиран өвдөх бие энэхүү угаалт хэмээх тамлалтыг тэвчин өнгөрүүлэх гэж хүний санаанд ч багтамгүй бөгөөд Гэрэлтуяагийн амь улам бүр бөхөж буй лаа мэт алгуурхан алсарсаар л байв.
Биеийг нь нямбайлан угааж дуусаад бүсгүйг өргөн, унтлагын өрөөндөө оруулан орон дээр хэвтүүлсэн Батсайхан түүнд хувцас өмсгөхийг огт яарсангүй.
Магадгүй өөрийн хийсэн хэрэг нь түүнд дахин энэ бүсгүйг эдлэх боломж олгохгүйг ухаарсан ч юмуу. Адын биенд нь аль хэдийнээ чөтгөр шүгэлсэн Батсайхан бүсгүйг эзэмдэж эхэллээ.
Хугарсан 2 хөлийг нь тэлж байгаад чивэлт эрхтэнээ чинээнд нь тултал зоогоод адгуусны янцгаалтаар аахичин байх нөхрийнхөө дор гэмгүй нэгэн цэцэгний эцсийн дэлбээ тасран уналаа.
Шүүх эмнэлгийн дүгнэлт гарч хавтаст хэрэгт үдэгдсэнээс хойш хэд хоногийн дараа байцаагч мөрдөн байцаалт дууссаныг илтгэн сэжигтэн Батсайханд хэргийн материалыг танилцуулахаар өрөөндөө дуудсан байв. Арванхоёр цаг тамласан тамлагааг нотлох гэж арван сар болоход сэжигтэн Батсайхан ядрахын туйлд хүрчээ. Хүн амины хэрэгтэй, тэр тусмаа үхсэн эхнэрийнхээ хүүрээр зугаагаа гаргасан гэх түүнийг адилхан эрүүгийн хэрэг хийсэн боловч, үзэн ядаж тамлах хүн урьдчилан саатуулах төвд харин ч нэг мундахгүй олон байх аж. Яаж алсанаа одоо өөрийн биеэр харуул, эсвэл хүүртэй ингэж унтдаг гэсэн үү хэмээн түүний хийсэн болгоныг өөр дээр нь үзүүлсээр арван сарын хугацаанд Батсайханаас амьд хүний шинж үлдсэнгүй ээ.
Байцаагчийн өрөөнд дуудагдан ирэх түүнийг харахад угийн туранхай хүн бүүр Буханвальдын хорих лагерт хоригдож байсан хүмүүсээс дутах юмгүй турж, нүд нь гархилан хөнхийгөөд угаас цонхигор царайнд цусны туяа үл үзэгдэх ажээ.
Хавтаст хэрэгтэй танилцсаар шүүхийн шинжилгээний дүгнэлт хийсэн хэсэгт хүрэхэд Батсайханы гар салгалан хуудсыг алгуурхан эргүүлж эхлэв. Өргөн орон дээр эвгүй алцайн хэвтсэн эхнэрийнхээ зургийг хараад хурууныхаа өндгөөр илбэлээ.
– Миний хайр хөөрхөн байнаа. Чамайгаа ямар их санаж байнаа гэсээр хуудсыг эргүүлэхэд задлан шинжилгээнд хэрэглэхээр дотор эд эрхтэнээс дээж авсан шинжилгээний зургууд гарч ирлээ. Няцарсан элэг, хавирга нь гялтан хальсыг цоолж уушиг руу 2 см орсон, бөөр аяганцараасаа мутларч унасан, арван хоёр нугалаа гэдэс нь тасарсан гэх тайлбартай зурагнуудыг харж байсан Батсайхан гэнэт
– Тэнэг гичий чинь анхнаасаа яах гэж надтай суусан байнаа гэж хашгираад хавтастай бичгийг тараан бослоо. / НОРА /