“Divergent” киноны од, Холливүүдийн шинэ залуу сайхан залуусын нэг жүжигчин Тио Жэймс/Theo James/ Германы хувцас загварын “Hugo Boss” брэндийн сүрчигний сурталчилгааны моделиор ажиллахаар болсон байна.
Компани түүнийг брэнд болгон шинэ төрлийн сүрчгийг үйлдвэрлэн гаргаж байгаа юм байна.
Нэрт жүжигчний зүгээс урт хугацаанд хэрэглэж, үргэлж талархал бахархлыг нь өдөөж байдаг дэлхийн нэртэй брэндтэй хамтран ажиллах нь нэр хүндийн хэрэг гэдгийг онцолсон байна.
Талууд ирэх 9 дүгээр сарыг хүртэл хамтран ажиллах юм байна.