Монгол бүсгүй Chris Brown болон Nicki Minaj, Meek Mill-ын видео зураг авалтын нүүр будалтыг хийжээ

1438116448_oonoОоно гэх нэрээр охид, залууст танил болоод байгаа хүмүүст Make-up-ын талаар мэдээлэл болон заавар, зөвлөгөө өгдөг Оюунжаргалын Ооно гэх авьяаслаг бүсгүйг мэдэх хүмүүс аль хэдийнээ 50.000+ гаруй давжээ. Өөрийн фэйсбүүк хуудас болон Инстаграмдаа өөрийн будсан будалт болон ажлуудаа танилцуулдаг Ооно бүсгүйд маань талархах хүмүүс олон гэлтэй. Ооно маань өөрийн фэйсбүүк хуудсандаа алдартай хүмүүстэй хамтран ажилласан тухай мэдээллүүдээ нийтлэдэг гэдгийг түүнийг дагагч хүмүүс нь мэдэх бизээ. Харин хамгийн сүүлд бичсэн мэдээллээр нь бол Meek Mill болон Nicki Minaj & Chris Brown-тай хамтарсан бүтээл болох All Eyes On You дууны клипны ажил дээр нүүр будалт хийж хамтран ажилласан талаар нийтлэл хүргэж өөрийн дагагч болон Монголчууддаа сайхан мэдээ дуулгасан юм. Оонодоо цаашдын хүсэл мөрөөдөлд нь амжилт хүсэж амьдралд нь манай сайтын хамт олноос чин сэтгэлээсээ аз жаргал хүсэе.

Ооно-ын ажилсан клип

 

Ооно нь Америкын нэгдсэн улсын Калифорниа мужын Лос анжелес хотод Michael Vincent Academy гэх нэртэй Hollywood-ын шилдэг зураглаач залуугийн үүсгэн байгуулсан сургуульд төгсөөд одоо өөрийн төгссөн мэргэжилээр ажлаад эхэлсэн юм. Michael Vincent нь Америкын алдарт дуучин болох Chris Brown-ы ихэнхи видео клипны бүх хэсгийг өөрөө авсан гэж хэлэх нь зүйтэй байх. Энэ бүхний эцэст Ооно маань хамт олон маань мөн сургууль минь байхгүй бол би энд ингэж амжилттай байхгүй байсан гэж даруухан бидэнд хэлсэн юм.

 

 

Ооно-ын фэйсбүүк хуудас - Oono`s makeup
Ооно-ын Инстаграм хуудас – Oono (Ana)


Монгол бүсгүй Chris Brown болон Nicki Minaj, Meek Mill-ын видео зураг авалтын нүүр будалтыг хийжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.