Ж.Нандинцэцэг: Спортын хувцас нь биед сууж хөлсийг шингээх нь чухал

SONY DSC-Сайн байна уу? Танд болон танай “Mon power” дэлгүүрийн хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Танай байгууллага спорт, чөлөөт хувцасны үйлдвэрлэл болон худалдаа үйлчилгээ явуулаад хэр удаж байгаа вэ?

-Манай байгууллага байгуулагдаад нэлээдгүй хугацааг өнгөрүүлээд байна. Энэ хугацаанд ихээхэн туршлага хуримтлуулж хэрэглэгчдийнхээ санал бодлыг сонсож үйлдвэрлэл бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг улам сайжруулсан. Тэр чинээгээрээ биднийг зорьж ирэх байнгын үйлчлүүлэгч , албан байгууллагууд, баг тамирчид олширсоор байгаад манай байгууллагын хамт олон ч их баяртай байгаа.

11823777_884623131616330_543374764_n-Байнгын үйлчлүүлэгч, баг тамирчид, албан байгууллагуудынхаа нэрийг зухасхан дурьдвал ?

-Булган аймгийн волейболын холбоо, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнлэг, Гурван булаг Жинст сумын  эмнэлэгийнхэн, Сухбаатар аймгийн тамгын газрынхан, Баянзүрх дүүргийн тамгын газар болон  БЗД-ийн  иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан “Голомт банк” ,”Загасчдын холбоо”, “Цастын барс” клуб ,”Хүмүүнлэгийн ухааны их сургууль”, “Perfect” клуб мөн Хүчний спортынхон гэх мэтчилэн хувиараа ирэх үйлчлүүлэгчид , фитннесийхэн, баг тамирчид олон бий.

11794038_884622501616393_1711670113_o

-Нэг үеэ бодвол монголчууд гадны бараа бүтээгдэхүүн гэхээсээ илүү үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж, түүнийгээ хэрэглэж заншаад удаж байгаа. Бүр цаашлаад монголынхоо брэндийг дэлхий нийтэд сурталчилахыг эрмэлздэг болсон. Тэгвэл Монголын үндэсний бренд болох танай “Monpower”-оор ирж худалдан авалт хийж байгаа хүмүүсийн сэтгэл хамнамж хэр байгаа бол та тэр талаар судалгаа хийсэн үү?

-Манайхаар үйлчлүүлсэн хүмүүс дахин ирж шинээр гарсан спортын хувцаснуудаас сонголтоо хийдэг. Тэгэхээр бид үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг олчихсон найдвартай түнш нь болж чадаж байгаа гэж ойлгож байгаа. Сэтгэгдлийн хувьд өндөр байдгаа үргэлж хэлдэг. Анх удаа үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийн зарим нь нэгнээсээ ам дамжсан яриаг сонсоод ирдэг юм байна лээ. Ер нь манайхаас бараа бүтээгдэхүүн авсан хэрэглэгчид их ам сайтай байдагт их баярладаг.

-“Monpower” дэлгүүртээ бэлэн спорт болон чөлөөт хувцсыг худалдаалдгаас гадна зорьж очсон хүмүүсийн хүссэн өнгө,загвар,хэмжээгээр шууд оёод өгөх боломжтой гэсэн. Хэр хугацаа шаардагддаг юм бол?

-Баг тамирчид болон албан байгууллагын  хувцас захиалгаар хийхэд 2-3 хоног болдог бол хувиараа ганц хоёроор нь хувцас хийлгэх гэж байгаа бол тухайн өдөр нь оёод өгөх боломжтой.

SONY DSC

Танай брэндийн хувцас бусад брэндийн спорт,чөлөөт хувцаснаас юугаараа онцлог вэ?

-Спортын хувцасны хамгийн чухал хэсэгт мэдээж лого, брэндийн нэр орно.  Манайх хувцас дээрээ логоогоо зүслэг наалтыг хэрэглэдэг. Мөн хэрэглэгчийн хүсэлтээр хатгамал маягаар  ширж оёж болно. Ингэсэн тохиолдолд хуурч,алга болно гэсэн ойлголт байхгүй.

-Спортын хувцасыг лого чимж өгдөг. Тэгвэл MP гэх логоны утга учир нь юу юм?

“Monpower”  буюу MP  лого нь өөрийн гэсэн онцлог хэв шинжийг энгийн байдлаар илэрхийлсэн бөгөөд спортын хувцсанд яг тохирсон лого юм.

-Спортын хувцас нь өнгөлөг, загвар сайтай гоё сайхан байх гэхээсээ илүү биед эвтэйхэн элдэв харшил, сөрөг нөлөө үзүүлэхгүйг бодолцон материалыг нь үзэж байж хүмүүс худалдан авалтаа хийдэг. Тэгвэл “Monpower”-ийн бараа бүтээгдэхүүний материалын чанар хэр сайн бэ?

11787273_884627191615924_1809471111_n

- Спортоор хичээллэдэг хүмүүс,тамирчид бэлтгэлийн үеэрээ их хөлөрдөг. Манай Солонгосоос оруулж ирсэн цэвэр даавуу нь хөлсийг нь биед нь шингээж өгдөг ба биед наалдах, зууралдах гэх таагүй зүйлийг мэдрүүлэхгүйгээс гадна маш эвтэйхэн биед сууж өгдөг.

-Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдчихсөн спортын томоохон брэндүүдээс танай хувцасны давуу тал нь юу вэ?

-Сайн чанарын давуун материалтайгаас гадна сар бүр шинэлэг санаа загваруудыг туршиж үздэг. Гаднаас орж ирж байгаа спортын хувцасыг дэлгүүрээс размерээр нь шууд худалдан авдаг бол манай байгууллага үйлчлүүлэгчийнхээ биенээс хэмжээг аваад биеийн онцлогт нь тохируулан санаа бодлыг асууж хүсэлтийнх нь дагуу оёж өгдөг байгаа.  Түүнчлэн  Олон улсын тэмцээнд оролцох баг тамирчдын хувцаснд нь Монголынхоо үндэсний хэв шинжийг  уялдуулан урлан өгч Дэлхийн дэвжээн дээр үндэснийхээ брэндээр гоёсон залуусыг харахад сайхан байдаг.

“Цастын барс” клуб

11791077_884622534949723_2014775584_o
11806422_884623084949668_26714690_o

“Загасчдын холбоо” Дэлхийн аваргын тэмцээнд явахдаа

11815800_884626488282661_1407318951_n

-Спортын болон чөлөөт хувцас үйлдвэрлэдгээс гадна өөр олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гэж сонссон?

-Тиймээ. Манайх албан байгууллагын дүрэмт хувцас, Оюутан, сурагчдын дүрэмт хувцас, бүх төрлийн спортын хувцас, халаалтын хувцас, фитнес аеробикийн хувцас, бэлэг дусгалын зүйл мөн хувцсан дээр бичилт наалтыг хүссэн хэмжээ загвараар хийж үйлчиж байна.

-Танай албан байгууллага хичнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ? Оёдолчдыг хувьд хэр  туршлага, урчадварын хүмүүс байдаг юм бол?

-Манай байгуулага 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Оёдолчдын хувьд Солонгост олон жил оёдлын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай , ур чадвар өндөр.

11822047_884622348283075_1815763447_o11780559_884622468283063_1118087716_n

-Эрэгтэй, Эмэгтэй, хүүхдийн хослолууд овор хэмжээгээрээ өөр.
Түүнийгээ дагаад үнийн хэлбэлзэлтэй байдаг байх. Ер нь эдгээрийн үнэ хэдээс хэдэн төгрөгний хооронд байдаг юм бол?

Гадаадаас импортоор ирж байгаа хувцасыг бодвол дотооддоо үйлдвэрлэгдэж байгаа гэдэг утгаараа арай хямд боломжийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа. Манайхны нэг буруу ойлголт байдаг хямд боломжийн үнээр зарагдаж байгаа бүтээгдэхүүн чанар муутай гэх ойлголт. “Monpower”-ийн хувцас, бараа бүтээгдэхүүн үнэхээр сайн даавуугаар хийгдсэн эдэлгээтэй гэдгийг та худалдан авч хэрэглэж байж мэдээрэй. Хүүхдийн хослолын үнэ наснаасаа хамаараад ондоо. Багцаалдвал 20000-35000 хооронд байгаа бол эмэгтэй хувцас 80000-90000 эрэгтэй хувцас 90000-100000 төгрөгний хооронд худалдаалагдаж байгаа.­

-Байнгын үйлчлүүлэгчиддээ ямар нэгэн урамшуулал хөнгөлөлт бий юу?

-Удахгүй бид байнгын үйлчлүүлэгчиддээ 10-20 хувийн хөнгөлөлтийн картыг өгөх болно.

­-Танай “Monpowerдэлгүүрийн хамт олонд цаашдын ажлын амжилтыг хүсье. Надтай ярилцсан танд баярлалаа.

11798288_884623638282946_1214258057_n 11815598_884626611615982_981391843_n

Э.Намуун

 


Ж.Нандинцэцэг: Спортын хувцас нь биед сууж хөлсийг шингээх нь чухал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.