АНУ-д секс боолчлол тахлын хэмжээнд хүрчээ

9f60bb7fa92a41a847d668f4c79ba072Жил бүр мянга мянган хүүхдүүд бэлгийн мөлжлөгт өртөж байна. АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооныхны хэлж буйгаар бэлгийн мөлжлөг болон хүн худалдаалах гэмт хэрэг тус улсад тахлын хэмжээнд хүрээд буй аж.

Өнгөрсөн жил гэхэд л энэ төрлийн гэмт хэргээс 600 хүүхдийг аварсан байна.

Гэвч энэ тооны цаана олон мянгаар тоологдох хүний тэр тусмаа насанд хүрээгүй  хүүхдийн хувь заяа харанхуйд бүдгэрсээр олны нүднээс далдлагдсаар байна.

Нэг шөнийн дотор л гэхэд зуу зуун хүүхдүүд секс боолчлолд өртдөг гэсэн судалгаа байдаг аж.

Мексик, төв болон Өмнөд Америкаас АНУ-д олон тооны хүмүүс хүний наймаа, секс боолчлолоор зарагдаж ирдэг. Хамгийн харамсалтай нь эдгээрийн дийлэнхи хэсгийг хүүхдүүд эзэлдэг аж.

Ардчиллын үлгэр жишээ хэмээн нэрлэгддэг Америкийн нэгдсэн улсад Америк хүүхдүүд секс боол болж байна.

Насанд хүрээгүй охид энэ төрлийн гэмт хэргийн золиос болох нь улам ихсэж буй энэ үед сайн дурын байгууллага, хуулийн байгууллагууд хохирогчдын дуу хоолой болж тэмцэж байгаа ч хууль бус эдгээр гэмт хэргүүд АНУ-ын сүүдэр болж, үйл ажиллагаа нь  улам далд хэлбэрт шилжсээр байна.

Зарим хүмүүс хохирогч болсон охид эмэгтэйчүүдийг өөрсдийн сонголтоор тухайн замыг сонгосон хэмээн буруутгадаг боловч энэ бол тэдний сонголт биш хэмээн секс боолчлолоос амь аврагдсан эмэгтэйчүүд дуу нэгтэйгээр баталж байна.

Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хүмүүс насаараа сэтгэлзүйн хувьд дарамтанд байдаг. Тэдэнд туслах зорилгоор сэтгэлзүй болоод нийгэмд дасан зохицох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон бүлгүүд ажилладаг. Тэдгээрийн нэг болох Breaking Free  хэмээх бүлэг Миннесотад байдаг аж.

Тус бүлэгт хамрагдсан охид эмэгтэйчүүдийн тал илүү хувь нь 18-с доош насны охид байдаг аж.

Нэгэн бүсгүйн ярьснаар түүний нагац эгч ээжид нь 900 доллар өгөөд охиныг  авч явсан байна. 14 настай байсан охиныг нагац нь хар тамхичдын цуглардаг газарт орхиж явсан бөгөөд охин тэд охиныг хүчиндэж, мөн хар тамхи хэрэглүүлсэн аж.

Мөн 12 настай бяцхан охиныг хөрш залуу нь нүцгэн зургаа авахуул хэмээн тулгаж байсан аж.

Энэ бол жирийн үзэгдэл шахуу болсон. 10, 11, 12 настай охид бэлгийн мөлжлөгт өртөх нь энгийн байдаг л зүйл хэмээн хүчирхийлэлд автсан эмэгтэйчүүд ярьсан байна.

Зарим тохиолдолд эмэгтэйчүүд амьдрахын эрхээр биеэ үнэлдэг. Хүүхдээ тэжээхийн  тулд энэ замыг сонгосон хэмээдэг бөгөөд таван сартай жирэмсэн  биеэ үнэлэгч бүсгүйн ярьж буйгаар насанд хүрээгүй охид биеэ үнэлэх нь улам ихэсч буй аж.

И.Мөнхцэнгэл

Эх сурвалж: www.TODAY.mn

АНУ-д секс боолчлол тахлын хэмжээнд хүрчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.