Кенийн жүжигчин Люпита Нионго “Оддын дайн” цуврал киноны шинэ ангид тоглохоор болжээ.
Өнгөрсөн жил 2013 онд дэлхийн кино театруудын дэлгэцнээ гарсан “12 жилийн боолчлол” уран сайхны киногоороо шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн тэрбээр удахгүй нээлтээ хийх гэж буй “Оддын дайн” цуврал киноны шинэ ангиар үзэгчидтэйгээ учрах гэнэ.
Мэдээж тус цувралын олны анхаарлыг хамгийн их татаж буй эмэгтэй жүжигчдийн жагсаалтад Кени бүсгүй хэдийнэ багтсан байна. Тэрбээр бродвэйн жижиг театрт тогтох жүжигчин бүсгүйчүүдийн тухай “Eclipsed” гэх хэсэгт нь дүр бүтээх аж.