Хар энергиэс яаж зайлсхийх вэ?

content_healthy-happy-peopleХүмүүс, зүгээр л тэвчээд өнгөрөх асуудалд оролцон бухимдаж, стресс үүсгэн өөрийгөө зовоох нь бий. Ялангуяа олон хүн цугласан газар уур уцаар, бухимдал, хэрүүл маргаан гарвал энэ нь та бидний оюун санаанд түрэмгийлэл болдог.

Олон нийтийн хар энерги хүний эрүүл мэнд, ажил төрөлд сөрөг үр дагавартайг ямагт санаж олон нийтийн газар үүссэн хэрүүл маргаан, үймээн шуугианд татагдан орохгүй байхыг хичээ. Одоо энэ талаарх зөвлөмжийг хүргэе. Үүнд:

-Хэрүүл маргаан үүсгэн шуугиан тарьж байгаа хүнтэй бүү ярилц.
-Хэрүүл үүсгэсэн сэдвийг нь бүү дэмж.
-Хэрэлдэж буй хүмүүсийн нүд рүү бүү хар.
-Хажуугаар нь өнгөрөхдөө инээмсэглэмээр аяд.
-Тэр хүний зөв бурууг шүүх гэсний хэрэггүй.
-Чанга дуугаар хашгачиж зандарч байгаа хүн ухамсаргүйгээ харуулж байгаа тул бүү анхаар.
-Хэрэлдэж буй хүмүүстэй таарсан бол тайвшрахыг хичээ.
-Хэрэв хэрүүл өөр рүү тань чиглэсэн бол биеэ барь.
-Хэрэв нүүрэн дээрээ уурлаж бухимдсан байдал гаргавал түрэмгийллийн бай болж магадгүй.
-Тань руу чиглэсэн эвгүй үг, уур амьсгалыг анзаараагүй дүр исгэ.
-Ингэх нь нервээ хадгалах, эд эсээ үхүүлэхгүй байхад тустай.
-Сөргөлдсөн үг хэлбэл хэрүүл болон даамжрах нь ойлгомжтой.
-Хэрэв ийм нөхцөл байдлаас зайлсхийгээд сурчихвал танд л ашигтай байх болно.


Хар энергиэс яаж зайлсхийх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.