Италийн шүүх алдарт загвар өмсөгч Наоми Кэмпбеллийг гэрэл зурагчин руу дайрсан гэм буруутай гэж үзэн түүнд зургаан сарын тэнсэн харгалзах ял оноосон байна.
The Mirror ийнхүү мэдээлсэн байна. 2009 оны наймдугаар сард болсон явдлыг хууль ёсны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу ийн шийдвэрлэжээ.
Кэмпбеллийн найз залуу нь гэрэл зураг авахуулахад дургүй байсан болохоор тэрбээр сэтгүүлч Гаэтано Ди Жованниг дайрч цүнхээрээ цохин нүүрийг маажжээ.
Кэмпбеллийн өмгөөлөгч шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй бид давж заалдах бодолтой байна гэжээ.