Цистит гэж юу вэ?

171212-belly-buttonБүсгүйчүүдийг сандаргадаг өвчний нэг бол Цистит юм. Цистит гэж юу вэ? Хэрхэн сэргийлэх вэ? Мөн ямар арга хэмжээ авах талаар.
Цистит гэж яг юу вэ?
Энэ нь давсагны үрэвсэл бөгөөд цаашилбал давсагны эдийн өөрчлөлт зэрэгээр хүндэрдэг. Циститийн үед ойрхон маш бага хэмжээтэй бие засах, давсаг өвдөх, бие засахад хүндрэлтэй болох гэх зэрэг шинж тэмдгүүдээр мэдэж болно.
Урьдчилан сэргийлэхийн тулд хүйтэн гадарга дээр суухгүй байх, доороосоо даарахгүй дулаан хувцаслах, ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй.
Цистит үүсэх шалтгаан гэвэл маш олон бий. Жишээ нь: цаг тухайд нь эмчлээгүй БЗХӨ, доороосоо даарах, хорхойтсон шүд, ангина, бэлэг эрхтэний ариун цэвэр хангалтгүй сахих, дархлаа сулрах, суугаа ажил хийх, мөн удамшлаар өвчин болж болно.
Ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Хэт ойр шээх
- Шээхэд хүндрэлтэй байх
- Барьж дийлэхээргүй хүчтэй шээс хүрэх ч маш бага хэмжээгээр шээх
- Цавины орчим хөндүүрлэх
- Шээсний сүв агших
- Шээсний үнэр болон өнгө өөрчлөгдөх
- Шээсний дараа цус гарч болно
- Ууц нуруугаар байнга чилж өвдөх гэх мэт шинжүүд илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
Цистит хөдөлсөн үед ямар арга хэмжээ авах вэ?
1. Цистит хөдөлсөн үед гэртээ дулаан хөнжилдөө хэвтэж,  гэдэсний доод хэсэгт халуун жин тавих хэрэгтэй.
2. Аль болох сайн шингэн юм уух хэрэгтэй. Цай гэвэл зөвхөн сүүтэй байх/байхуу байж болно/, кофе болон шар айрагнаас татгалзах.
3. Хоолны дэглэм барих. Амттан, консерв бүтээгдэхүүн, шарсан хуурсан бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Харин сүү сүүн бүтээгдэхүүн, жимс, ногоо нь тустай.
4. Циститийн үед саунд орох, бассейнд орох хориотой. Халуун бүлээн шүршүүрт орж болно.
5. Өвдөлтийн үед Но-шпа ууж болно.Өдөртөө 2 ширхэгийг, шөнөдөө 1-2 ширхэийг 5-10 хоног.
6. Цавиндаа халуун жин тавьж унтах.
Мөн анхааруулж хэлэхэд циститын үед яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол архаг циститэнд хүрч болзошгүй тул заавал анхааралдаа авч эрүүл мэнддээ хяналт тавиарай.

Цистит гэж юу вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.