Сайн байцгаана уу энэ сайтийн эрхэм хэрэглэгчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би гучин насны босгыг шүргэж яваа энгийн л нэг эмэгтэй хүн гэхдээ хүний амьдралд дотроо хадгалж болохгүй заавал хэн нэгэнтэй хуваалцаж байж л сэтгэл онгойдог үе байдаг юм байна. Би ер нь сүүлийн үед өөрийгөө ойлгохоо байгаад удаж байна. Хүнийг хайрлах гэдэг тэгээд тэр тусмаа ганцаараа хайрлана гэдэг хэцүү юм байна. Уг нь би ийм даруухан байгаагүйл дээ шоу цэнгээн найз нөхөд гээд л тэднийг дагаад сайн муу сайхан муухай янз бүрийн л хүмүүсийн хүрээлэл дунд амьдарч ажилладаг байсан.
Тухайн үедээ найз охидууд маань надад атаархдаг байлаа, тэр сайхан залуу энэ сайхан гэсэн болгон найзуудаас минь түрүүлээд л надад уулзая учиряа гээд хэлчихсэн байдаг байсан зарим нэг олны танил хүмүүсээс хүртэл болох бүтэхгүй санал их авдаг байсан. Тэр үедээ л өөрийгөө хамгийн сайхан охин мэт санаж явж. Гэтэл би 6 жилийн өмнө нэг залуутай интернэтийн тусламжтайгаар танилцаж бараг жил шахам өдөр болгон ярилцдаг боллоо. Тэгээд тухайн үедээ тэрнийг их мундаг ухаантай хүн гэж бодож зурагнаас нь өөрийг хараагүй байж бараг дуралчихсан байсан.Тэрэнтэй харилцаж ярилцахгүй л бол өдөр хоног өнгөрч өгөхгүй байгаа мэт санагдаж тэрнийг харах гэж их тэмүүлдэг болсон.
Гэтэл зуны эхэн сарын тэр нэг сайхан өдөр тэр намайг болзоонод урьж хамтдаа найзуудтай нь салхинд гарах санал тависан тэр өдрийг би ерөөсөө мартаж чадахгүй юм. тэр өдөр надад их сайхан байсан тэрнийг анх хараад л би хоёр алганы хөлс гарч зүрх хүчтэй хүчтэй цохилооод л их сандарч байж билээ. Сайхан царайтай боловсон бас халамжтай гээд л бүх зүйл нь л надад дэндүү их таалагдаж билээ. Тэгээд л тэр өдрийг би тэрэнд зориулсан. Ганцхан удаагийн тэр жаргал минь шөнө дунд ирж бас тэр шөнөө орхиод явсан. Надад эргээд яринаа хайртай шүү гэж хэлээд явхад нь би ирнэ л гэж итгэж байлаа. Гэтэл тэр өдрөөс хойш 7 хоног өнгөртөл ярисангүй утасруу нь залгахаар авсангүй 7 хоног өнгөрсөний дараа л би өөрийгөө ганц шөнийн зугаа байснаа ойлголоо. Тэгээд удалгүй 1 сар арай болоогүй байхад эмэгтэй хүний зөн совин маань намайг ээж болсоныг хэлсэн. Тэгээд мэдсэн даруйдаа л тэрэнд хэлсэн. Даанч тэр намайг гаргаж болохгүй би ямарч хамаагүй хүн шүү гэж хэлсэн тэр үед би ойлгосон ирэхгүй гэдгийг нь ямар хүн болохыг нь ойлгоод дахиж яриагүйээ уулзаач үгүй. Удаагүй жирэмсэн хэдэн сар өнгөрч байхад нэг орой хүрээд ирсэн.
Тэгээд тэр өдөр уучлаарай хүүхдээ бодоод хамтдаа байя гэж хэлхэд нь их баярлаж байж билээ. тэгтэл өглөө болонгуут хайр нь яринаа гэж хэлээд дахиад л алга болсон. Тэр өдрөөс хойш хэдэн сар өнгөрч хүү маань төрсөн. Хайртай хүний минь бүх л зүйлийг дуурайсан хүү минь ямар хайр хүрэм эгдүүтэй байсан гээч. Эмнэлэгийн тасгуудаар дүүрэн хүүхнүүд эр нөхөртөө эрхэлээд л бас дөнгөж төрөөд удаагүй нялх хүүхдүүд миний хүүд би эцэгтэй гэж онгирч байгаа юм шиг аав аавынхаа өвөр дээр унтаж уйлж байгааг хараад би их шаналсаан. Сэтгэл санаа минь сая л нэг тайвширч тэрнийг уучилж гомдож цөхөрхөө болиод байтал. Гэнэт гараад ирэх юм. Намайг санаад хүүхдээ бодоод гээд л, тэгээд яавал дээр вэ гээд л нөгөө л ухаантай дүрээ эсгээд л . Ямар хүн болохыг нь мэдэхийн дээдээр мэддэг хэрнээ дахиад л уучиллаа.
Гэтэл миний сэтгэлийг дахиад л шархлуулаад яваад өглөө . 6 жил богинохон биш би энэ хугацаанд хүүгээсээ өөр эр хүн харалгүй зөвхөн хүүдээ л хамаг бүхнээ зориулсан. Бас тэрнийг хайралсан хайр минь намайг хэнч биш болгож байна. Зүгээр л явсан бол нэг мөсөн явахгүй яагаад намайг ингэж зовоогоод байдаг юм болоо. Миний сэтгэл шархалж их гомдсон хэрнээ яагаад үзэн яадаж холдож чаддаггүй юм болоо. Ирэх болгонд л уучлаад байх юм. Би яаж мартах вэ. Мартаад сайхан залуутай учирч сайхан амьдармаар байна. Хүүдээ ч элэг бүтэн гэр бүлийн аз жаргалыг мэдрүүлмээр байна. Яах ёстойг минь хэлж өгч туслаач хүмүүсээ.