UFC 190 тэмцээнд хэдхэн хоногийн өмнө маш гайхалтай тулааныг үзүүлсэн Ронда Роузи өөрийн аваргын бүсээ Бразилийн жүдогийн сургуульд хандивлажээ.
Тэрээр өнгөрөгч долоо хоногт буюу энэ сарын 2-нд Бразилын тамирчин тулаанч Бете Коррейатай тулалдаж түүнийг 34 секундэд хүнд цохилтод оруулж ялалт байгуулсан. Харин тэрээр энэхүү аваргын бүсийг Бразилд үлдэх ёстой хэмээн үзжээ. Ронда энэ талаар “Бете тулаанд маш их хичээсэн. Бразилчууд энэ бүсийг авах эрхтэй. Би ялалт байгуулсныхаа дараа энэхүү бүсийг гэр рүүгээ аваад харина гэхэд харамсалтай санагдсан. Тиймээс би бэлэг болгож үүнийг Бразилд, тэр дундаа хүүхдийн жүдогийн сургуульд үлдээх нь зөв гэж бодлоо” гэжээ.
Тэрээр өмнө нь буюу энэ оны гуравдугаар сард тус сургуульд 30 мянган ам.долларыг хандивлаж байжээ. Ронда олимпод жүдогийн төрлөөр хоёр удаа оролцож нэг хүрэл медаль хүртэж байсан билээ.
Эх сурвалж: