Атаа жөтөө хөгширөлтийн үндэс болдог

Биологийн жамаар хүн хөгширдөг ч цагаас эрт хөгшрөх нь зарим хүчин зүйлээс шалтгаалдаг гэнэ.

 

Бөөр
Эртний оточ, эмч нар бөөрийг бүх дотор эрхтний язгуур, амьдралын эх гэж үздэг байна. Бөөр муудсанаар биед үүссэн хортой илүүдлийг бүрэн зайлуулах боломж алдагддаг. Энэ нь цусан хангамж алдагдах, биеийн ерөнхий эсэргүүцэл дороитох, бусад эрхтнүүд өвчлөх, өнгө жавхаагаа алдах шалтгаан болдог байна. Иймд бөөрөө эрүүл байлгахын тулд дороосоо даарахаас сэргийлэх, хоол ундаа зөв сонгож, тохируулан хэрэглэх нь хамгийн чухал.

 

Амьдралын хэв маяг
Буруу хооллолт, хортой зуршил, хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг нь эрт хөгшрөх үндсэн шалтгааны нэг болно. Амьдрал эмх цэгцтэй, тодорхой зорилготой, эрч хүчтэй, зөв хэмнэлтэй байвал хүний хөгшрөх процесс саарна. Боловсролоо дээшлүүл, ихийг унш, таньж мэдэхийг оролд. Боловсрол, мэдлэг их байх тусам, хүний нас уртасдаг болохыг мэргэжилтнүүд дүгнэжээ.

 

Зан авир, үйлдэлдээ анхаар
Амьдралын өчүүхэн зүйлээс таашаал авч сур. Баяр баясгалан, амар тайван байдлыг өөртөө авчир. үүний тулд дараахь зүйлүүдийг байнга мөрдөөрэй.
• Уурлаж цухалдахыг тэвчиж, биеэ барь
• Муу үйл хийхгүй байх /эргээд өөрт чинь зовлон болно/
• Атаа жөтөө, атгаг хорон санаанаас хол бай.
• Шударга ариун үйлс, тусархаг, сайхан сэтгэлтэй байх Хүн гэдэг дотоод чанараараа ариусдаг тул элдэв сөрөг зан чанар гаргахгүй, үйлдэл хийхгүй байвал өвчнөөс хүртэл хол байдгийг санаарай. Энэ нь гоо үзэмж, цог жавхаагаа удаан хугацаанд хадгалахад тустай.расценки на seo раскруткуaracerсайтавзлом аккаунта в одноклассниках без программчехол для макбукаотправить заявку на кредитную картуbingo electronico gratis downloadiran sex girlsucretsiz casinoWilliam hill vegas casinoморской отдых в маекакие батареи отопления лучшебанк кредитная карта оформить онлайн заявкусколько дней делается кредитная карта альфа банкаденьги в долг абакансафари килиманджароaltezza climbing and safarisалтеза туры на килимаpr юридической фирмыАбонентское юридическое обслуживаниеуголовный кодекс украины 2012 скачатьрадиаторы купитькакие батареи для отопления лучшепродвижение сайтов в сети интернетсиб панелилекарства от всдкак готовить плов в кастрюле


Атаа жөтөө хөгширөлтийн үндэс болдог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.