Дуучин Мэрия Кери Нью Йорк хотноо байрлах алдрын гудамжинд өөрийн гэсэн одтой болсон тухай“www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 2541 дэх алдрын одны эзэн болж байна. Кери өөрийн хүүхдүүд болох Монро, Мороккогийн хамтаар арга хэмжээнд хүрэлцэн ирж, АНУ-ын Соёлын сайдын орлогч Ратнераас батламжаа гардан авчээ.
Дуучин бүсгүй фэнүүддээ талархалаа илэрхийлээд “Үнэхээр их баярлаж байна. Энэ гайхалтай өдөр хэзээ ирэх болоо гэж их удаан боддог байсан. Өнөөдөр хүсэл минь биелж, холливуудын гудамжинд өөрийн гэсэн одтой боллоо” гэж хэлжээ.
Түүнийг одныхоо дэргэд сууж зургаа авахуулах үед Морокко дүрсгүйтэж, ээжийнхээ дургүйг хүргээд амжжээ. Тэрбээр ээжийгээ зураг авах үед чангаар уйлахаас гадна “одны батламжийг надад өг” хэмээн хашгирсан байна. Кери твиттертээ “Хүү минь их дүрсгүйтэж, тэнд байсан хүмүүсийг бага зэрэг бухимдууллаа” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
shuud.mn