Ким Кардашяны үнэнч фанатдаа барьсан гэнэтийн бэлэг олныг шоконд оруулжээ

watermark.php

Алдартай од Ким Кардашян үргэлж шинийг сэдэж санаачлахын зэрэгцээ өөрийгөө пиардах боломжийг ч огт алддаггүй нэгэн. Тэр энэ удаа өөрийн фанатын төрсөн өдрөөр биечлэн очиж баяр хүргэлээ.

Түүний хамгийн үнэнч фэн бол Ким Майлиза Кардашян юм. Фанат бүсгүй хувийнхаа интернэт хуудсанд өөрийн зургаа бараг оруулдаггүй, дандаа л Ким Кардашян ба түүний нөхөр Канье Уэст, хүүхдийн тухай өгүүлдэг:

Иймээс Ким түүний 21 насны төрсөн өдрөөр Шинэ Орлеанд ирж баяр хүргэжээ. Энд тэд хамтдаа хоол идэж, дараа нь реалити шоуны од Ким нэр нэгтэндээ “Yeezy” брэндийн пүүз бэлэглэжээ. Кимийн нөхрийн бүтээсэн пүүз шүү дээ.

Ким мөн нэтэд Майлизатай авахуулсан зургаа тавьж, сэтгэлийн үгээ бичсэн байна.

Аз жаргалдаа итгэж ядсан Майлиза ч мөн өөрийн хуудаснаа “Ким чи бол охин тэнгэр. Чи миний амьдралыг утга учиртай болгож, мөрөөдлийг минь хөглөдөг. Өнөөдөр чи миний дотны найз боллоо. Ийм итгэмээргүй үйл явдал өдөр бүр болдоггүй шүү дээ” гэж бичжээ.


www.mnews.mn


Ким Кардашяны үнэнч фанатдаа барьсан гэнэтийн бэлэг олныг шоконд оруулжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.