Орц:
1 ширхэг Агмарко бүтэн тахиа, хоёр халбага хайлуулсан масло буюу маргарин, перец, давс. Энэ нь хамгийн энгийн, олон амтлагч ордоггүй арга юм.
Бэлтгэх:
Бүтэн тахиаг гэсгээнэ. Шарах шүүгээг 190 градус болтол урьдчилан халаана. Тахианы дотрыг авч цэвэрлэнэ. Бүтэн тахиаг бүх талаас нь хайлуулсан маслоор бүрнэ. Ингээд дээрээс нь нунтаг давс, болон нунтаг хар перецээр хангалттай байхаар бүрнэ. Улаан перец мөн оруулж болно.
Ингээд тахиаг шарах шүүгээний тавиур дээр тавьж 20 минут дээш харуулж, 20 минут доош харуулж шарна. Ингээд нэмж 20-30 минут буюу болох хүртэл шарна. Тахиагаа гаргахаас өмнө заавал болсон эсэхийг шалгах хэрэгтэй. Шалгахдаа үзүүртэй зүйлээр тахиа руу хатгахад түүхий шүүс гарахгүй болсон байдаг.