Монгол охин Америкийн үзэгчдийн таашаалд нийцжээ

17 настай монгол охин АНУ-ын Сан-Фрациско хотод зохион байгуулагдсан “Miss Asian America Pageant” тэмцээнээс шагнал хүртэж, монгол бүсгүйн авьяас билэг, гоо үзэсгэлэн, оюун ухааныг олон улсад гайхууллаа.

 

 

Түүнийг Батхишигийн Цэлмүүн гэдэг бөгөөд АНУ-д ажиллаж, амьдардаг Ази охидыг оролцуулдаг уг тэмцээнээс “Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс” өргөмжлөлийг хүртжээ.  Харин Вьетнам гаралтай Женнифер Чун хэмээх эмэгтэй ялагчаар тодорч, хатан хааны титэм өмссөн байна.

 

 

Б.Цэлмүүний хувьд каратэгээр хичээллэдэг бөгөөд Сан-Франциско хотод зохиогдсон  “Oyama world tournament” хэмээх олон улсын каратэгийн тэмцээнээс алтан медаль хүртэж байжээ.

 

 

Дашрамд сонирхуулахад, тэрбээр Калифорни мужийн Аламеда хотод ахлах сургуульд сурдаг монгол үндэсний бүжгээр хичээллэж, теннис тоглох дуртай аж. Б.Цэлмүүн ирээдүйд архитектур болохыг хүсдэг гэнэ.

www.mnews.mn


Монгол охин Америкийн үзэгчдийн таашаалд нийцжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.