Эмэгтэй хүнд секс дутагдаж байгаагийн 8 шинж

4a893ad03015f8d1308620412b20c537Эмэгтэйчүүд эрчүүдээс ялгаатай нь сексгүйгээр байж чаддаг гэсэн түгээмэл ойлголт үнэн хэрэгтээ ташаа юм. Бүсгүйчүүд бэлгийн харилцаанд оролгүйгээр өөрийн хүслээ тэвчиж чадлаа ч тэдний гадаад төрх болон биеэ авч яваа байдалд энэ нь илэрхий харагддаг. Энэ нь чухам хэрхэн илэрдэг вэ. Яагаад эмэгтэй хүнд секс хэрэгтэй вэ?

Бэлгийн харилцааны аз жаргалаас өөрийгөө чөлөөлсөн “танихгүй” эмэгтэйн хөргийг зуръя л даа, бүгдээрээ.

1. Нойрмог байдал

Дур ханалтын үед цусанд ялгардаг байгалийн тайтгаруулагч болох дааврын окситоцин байхгүйгээс эмэгтэй хүн шөнөжин хөрвөөж хонох тохиолдол их байдаг.

2. Хөгшрөлт явагдаж эхлэх

Тогтмол бэлгийн харилцаанд орох үед ялгардаг коллаген арьсыг торгомсог зөөлөн болгодог.

3. Арьс үрэвсэх

Сексийн үед ялгардаг прогестерон нүүрийг батгашихаас сэргийлдэг. Түүнчлэн цээжээр юм туурах нь дутагдаж байгаагийн шинж гэж үздэг.

Харин одоо ийм байдалд байгаа бүсгүйчүүд биеэ яаж авч явдгийг тодорхойлъё.

1. Эргэн тойрныхонтойгоо муудалцах

Эндорфин дутагдаж байгаа нь түүний гадаад ертөнцийг хэрхэн хүлээж авахад нөлөөлдөг.

2. Байнга өвчин намдаагч хэрэглэх

Бэлгийн харилцааны үед ялгардаг окситоцин, эстроген зэрэг нь өвчин намдаадаг тул байнга секс хийдэг байсан бол ийм зүйл хэрэглэх шаардлагагүй байх байсан.

3. Байнга өвдөх

Бэлгийн харилцааны ойртолт нь вирус эсэргүүцэх чадварыг 30 хувь хүртэл нэмэгдүүлдэг.

4.Ой тогтоолт муудах

Секс нь цусыг хүчилтөрөгчөөр дүүргэж, тэр нь тархинд хүрснээр ой тогтоолт болон шинэ мэдлэг хүлээж авах чадварыг сайжруулдаг.

5. Өөртөө сэтгэл хангалуун биш болох

Бэлгийн харилцаанд орохгүй байх нь эмэгтэй хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулдаг.

 

Эх сурвалж: Horom.mn


Эмэгтэй хүнд секс дутагдаж байгаагийн 8 шинж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.