Намхан эрэгтэй хүмүүс тод өнгийн контрасстай хувцасыг турших хэрэггүй. Цагаан цамц цэнхэр жинс бол намхан хүнийг 2 хувааж харагдуулна, тиймээс өндөр харагдуулахгүй.
1. Хувцас сонгохдоо ижил өнгийг сонгож бай. Таны бие олон хэсэг болж харагдах ёсгүй. Мөн бүсийг сонгохдоо өнгө дагуу буюу өргөн биш байвал зохино. Энэ их чухал шүү.
2. бараан өнгийн хувцас сонгох хэрэгтэй. Цагаан өнгө өргөн, махлаг харагдуулдаг шүү дээ иймээс бас улам намхан ч харагдуулна. Арай өндөр харагдахыг хүсэж байвал бараан хувцасыг л сонгоорой.
3. Аль болох нимгэн цамц сорочка сонгох хэрэгтэй. Урт нь хүзүүнээс эхлэн бүсэлхийгээс доош 10-20 см урттай байвал зохимжтой. Гол нь өөрийнхөө хэмжээний цамцыг л аваарай гол нь мөрөөрөө таарж байх ёстой.
4. Цамц сорочкыг сонгохдоо өндөр захтайг сонгох хэрэгтэй. Намхан хүмүүс V хэлбэрийн захтай цамцнаас татгалзах хэрэгтэй.
5. Хэрвээ хээ угалзтай цамц өмсөх дуртай бол босоо судалтай л цамц хувцас сонгоорой /гэхдээ болж өгвөл элдэв зураг хээгүй байвал зүгээр/ хэвтээ судалтай цамц өмсвөл таныг өргөн намхан л харагдуулна
Туранхай эрэгтэйчүүд яаж хувцаславал зохистой вэ?
1. Том мөртэй хувцас пиджакнаас татгалзах хэрэгтэй. Энэ нь таныг том хүний хувцас өмссөн хүү шиг л харагдуулна. Мэдээж бие барисан цамц өмсөхгүй байх хэрэгтэй. Тарган харагдах гэж байна гээд сул хувцас өмсөвөл зүгээр гээд том размерийн хувцас авж болохгүй. Цамц сорочканы материал нь биеэнд наалдахгүй материалтай байвал сайн. Цамц худалдан авахдаа эластик бага орсон материалтай цамц сонгоорой.
2. Брюкэн өмд өмсвөл классик загварын өмд зохимжтой харагдана. Өмд нь манжеттай байх хэрэгтэй. Аль болох зузаан материалтай цамц өмд аваарай. V хэлбэрийн захнаас мөн л татгалзах хэрэгтэй, таны туранхай хүзүү харагдах болно. Ер нь давхар хувцас өмсөвөл өргөн харагдах нь ойлгомжтой.
Өндөр эрэгтэйчүүд
Мэдээж өндөр байх нь сайхан. Гэхдээ хувцаслалт стиль тал дээр ярихаар хүндрэлүүд гарж ирдэг шүү дээ. Брюк цамц нь богиндох гэх мэт. 180 аас дээш өндөртэй хүмүүст хамаарна.
Таньд ямар нэг хувцас таалагдлаа гэхэд ихэнх дэлгүүрээс өөрийнхөө размерийн хувцсыг авж чаддаггүй шүү дээ. Өмднийхөө уртыг тааруулахын тулд том размерийн өмд авах жишээтэй.
Өндөр хүмүүст ямар ч өнгийн хувцас зохино. Өндөр хүмүүст костюм ямар гое харагддаг билээ дээ. Костюмыг сонгохдоо 3 товчтой бол дөрвөлжин хээтэй судалтай байвал зохино мөн 2 товчтой хагас бариу хэлбэрийг сонгоорой.
Тарган гүзээтэй эрэгтэйчүүд
Пиджак нь ардаа 2 оноотой байвал тохиромжтой, өмдөө сонгохдоо чөлөөтэй хэлбэрийнхийг сонгоорой, өмдний урд хэсэгтээ складка-гүй байвал зохимжтой.
Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай өндөр ч бай намхан ч бай туранхай ч бай бүдүүн ч бай хувцасаа тохируулж өмсөхөөс гадна биеийн тамираар л хичээллэх хэрэгтэй дээ. Сайхан болохоос гадна эрүүл мэндэд тустаай гэж….Заавал булчин шөрмөс болтолоо хичээллэх албагүй. Өндөр ч бай намхан ч бай бүх юм нь таарцан байхад л ок…..