Хөлийн хурууны хэлбэрээр хүнийг шинжихүй

blog-list-img-17Хүний хөлийн үзүүр хэсэг ерөнхийдөө дөрвөн төрлийн хэлбэртэй байдаг. Тэдгээрийг хэрхэн ангилж, тухайн хүний зан чанарыг тодорхойлдгийг сонирхоцгооё.

1. Гурвалжин хэлбэртэй байвал ихэвчлэн биеийн тамир сайтай, идэвхтэй хүмүүс байдаг. Тэд эргэн тойрондоо байгаа хүмүүст тусалж урам хайрлах дуртай бөгөөд бүтээлч, уран цэцэн улс байдаг. Гэвч зарим тохиолдолд стрессийг гадагшлуулалгүй дотроо хадгалж тэр нь өөрсдийг нь шаналган бусадтай харьцах үед цочмог байдлаар илрэх үе бий.

4b5834db6e5c97c6b67a854c3ca33d88.600x

2. Хэрвээ бүх хуруу тань ижил урттай, үзүүрүүдээрээ шулуун зураас үүсгэж байвал та их зарчимч, эмх цэгцтэй, дүрэмд захирагддаг нэгэн гэнэ. Ямарваа нэг шийдвэрийг сэтгэл хөдлөлдөө баригдалгүй, сайтар дүн шинжилгээ хийж, нарийн нухацтай бодсоны эцэст гаргадаг. Аливаад өөрийн гэсэн арга барилтай хандан, долоо хэмжиж нэг огтолно.

b7fa84fa6ba2ac9cc46c2954734bd0e1.600x

3. Хөлийн хуруунууд шат шиг дараалалтай бол төлөв томоотой, бие бялдарын харьцаа сайтай хүн байдаг. Та нөхөрсөг зантай, шинэ зүйл сурах мөн аялах дуртай. Амралт зугаалганд дуртай хэдий ч шинийг сэтгэж оюун ухаанаа ашиглахдаа бас гарамгай. Заримдаа өөртөө хэт итгэлтэй байж, бардам авирлах үе гардаг.

f5824de25bbe7cef8c90d4f83e33bd89.600x

4. Хуруунууд хоорондоо нийлсэн байдалтай, нэг нь нөгөөгийнхөө дээр гарсан хүмүүсийг “идеалист сэтгэлгээтэй” гэж ярьдаг. Ийм хүмүүс мөрөөдөх дуртай, хувийн амьдралдаа бусдыг оролцуулдаггүй, нууцлаг байх нь элбэг. Та түргэн зантай, ааш авир тань хэзээ ч өөрчлөгдөж магадгүй нэгэн.

358c804023509c28626ad240fb551e6a.600x

Эх сурвалж: Today’s Viral Posts


Хөлийн хурууны хэлбэрээр хүнийг шинжихүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.