СӨҮЛ. /Reuters/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” групп хоёр шинэ, том дэлгэцтэй ухаалаг гар утсаа танилцууллаа. Тус групп “Galaxy S6 Edge+” болон “Galaxy Note 5” ухаалаг гар утсаа танилцуулсан юм.
Энэ хоёр ухаалаг гар утас нь хоёулаа 5.7 инч буюу 14.5 см дэлгэцтэй. Таван улирал дараалан ашиг нь буурсны дараа “Samsung Electronics” шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.
Шинжээчдийн үзэж буйгаар, Хятадын өрсөлдөгч компаниуд ухаалаг гар утаснуудаа, Америкийн “Apple” корпораци “iPhone” зэрэг утсаа шинэчлэн гаргаж байгаатай холбоотойгоор “Samsung Electronics”-ийн бүтээгдэхүүний эрэлт буурч байгаа бололтой.
Гэхдээ тус групп ухаалаг гар утасны борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч хэвээр байна.
Г.Доржханд