Сексийн тухай жирийн байдаг зүйл шиг л ярь
Энэ сэдвийн эргэн тойронд олон зүйл хаалттай, хориотой мэт бүрхэгдүү байдаг. Ингэснээр “хориотой” сэдвийг эрүүл бусаар сонирхох, “нууц” хаалгыг нэвтлэх хүсэл сонирхол өсвөр насныханд төрдөг. Тиймээс энэ тухай ном, киноны тухай ярьж байгаа мэтийн байдлаар ярих нь зөв. Улайж ичих ч юм уу, уг асуудлын хэт гүн рүү орох ч хэрэггүй. Ил тод нээлттэй байхын хүрээ хязгаарыг урьдчилан тооцоол.
Бодит, зөв үлгэрлэл байвал энэ сэдвийг ярих нь илүү хөнгөн
Хүүхэд багаасаа эцэг эхийн бие биенээ хүндэтгэсэн, энхрий дотно харьцааг мэдэрч харж өссөн бол уг сэдвийн хэлэлцүүлэг илүү дөхөж, хөнгөн тусах нь байдаг. Харин өрх толгойлсон эмэгтэйд мэдээж бодит, эр хүний түшиг тулгуур байдаггүйгээс уг сэдвийг ярих нь бага зэрэг хүндрэлтэй байдаг.
Гэхдээ бүрэн бус гэр бүл нь бүрэн боловч хоорондоо ямагт хэрэлдэж мууддаг, харилцан ойлголцол байдаггүй гэр бүлээс дээр юм шүү. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд төгс харилцаа байх боломжгүй гэж үзсэн хүүхэд (багаасаа л аав ээжийнхээ зөрчилтэй харьцааг харж өссөн) ижил хүйстнээ ч сонирхож болох.
14-15 насанд хүүхдийн сексийн чиглэл хандлага төлөвшсөн байдаг
Гомосексийн хандлага найм хүртэлх насанд хянагдаж чиглэгдэх нь бий. Үүнээс хойш түүнийг засан хүмүүжүүлэх гэж оролдох нь талаар болдог гэж зарим сексзүйчид үздэг. Тиймээс байгаагаар нь хүлээж авах нь зөв болов уу.
Эротик киног өсвөр насны хүүхэдтэйгээ хамт үзэх боломжтой
Өндөр хөгжилтэй оронд бол түүнийг дэмждэг. Гэхдээ бодолцох зүйл бас бий. Эцэг эхчүүд хүүхдийнхээ асуултанд ичиж улайхгүйгээр зөв, мэдлэгтэй хариулж чадах уу? Эротик бол порнографи биш л дээ.
Гэвч эцэг эхчүүд хүүхдийнхээ хамт эр, эм хүмүүсийн илэн далангүй үнсэлт, тэврэлт үүнээс цаашилж болох дүр зургийг харахаас ичдэг бэлэн биш байгаа тохиолдолд ийм үзвэрээс татгалзах нь зөв. Аль аль нь эвгүй байдалд орохоос сэргийлэх нь дээр.
Хэрэв хүүхэд ийм киног нууцаар үздэг бол түүнтэй эвтэйхэн ярилцаад үз. Кино бодит амьдрал хоёрын хооронд зааг ялгаа байдгийг ойлгуул. Гол нь хүүхэд аль болох ямар ч асуудлыг тэр нууж хаахгүй байхад анхаар. Нууц юмнаас л асуудал үүсдэг.