Та хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлдэг вэ?

shutterstock_158016329_1300Хүүхдийг бие хүн болгож хүмүүжүүлж төлөвшүүлэхэд эцэг эхийн үүрэг хариуцлага өндөр байдаг. Иймд та доорх асуултанд үнэн зөв хариулж өөрийгөө нэг сонжоод үзээрэй. А-З оноо, Б – 2 оноо, В -1 оноо

1. Ямар ч тохиолдолд та өөрийн ажлаа хаяад хүүхэддээ илүү цаг зав зарцуулж чаддаг уу?
А. Үргэлж Б. Хааяа В. Чаддаггүй

2. Нас харгалзалгүй хүүхэдтэйгээ зөвлөлддөг үү?
А. Үргэлж Б. Хааяа В. Чаддаггүй

3. Өөрийнх нь хийсэн алдааг хүүхдээрээ хүлээн зөвшөөрүүлдэг үү?
А. Үргэлж Б. Хааяа В. Чаддаггүй

4. Та өөрөө буруу зүйл хийсэн үедээ хүүхдээсээ уучлалт гуйдаг уу?
А. Үргэлж Б. Хааяа В. Чаддаггүй

5. Хүүхэд тань таныг тэсэхийн аргагүй байдалд хүргэсэн үед та биеэ барьж чаддаг уу?
А. Үргэлж Б. Хааяа В. Чаддаггүй

6. Хүүхдийнхээ оронд та өөрийгөө тавьж үздэг үү ?
А. Үргэлж Б. Хааяа В. Чаддаггүй

7. Та өөрийгөө гайхалтай сайн эцэг /эх / хэмээн боддог уу?
А. Үргэлж Б. Хааяа В. Чаддаггүй

8. Та хүүхэддээ хүүхэд насныхаа таагүй ч гэлээ сургамж өгмөөр зүйлсийн талаар ярьж өгдөг үү ?
А. Үргэлж Б. Хааяа В. Чаддаггүй

9. Хүүхдийг гомдоох үг хэллэг хэрэглэхээс та эмээдэг үү?
А. Үргэлж Б. Хааяа В. Чаддаггүй

10. Хүүхдээ сайн байсных нь төлөө та хүслийг нь биелүүлдэг үү ?
А. Үргэлж Б. Хааяа В. Чаддаггүй

11. Та хүүхэддээ хийх ажлынх нь талаар хуваарь гаргаж өгдөг үү?
А. Үргэлж Б. Хааяа В. Чаддаггүй

12. Хүүхэд тань хэн нэгнийг зүгээр байхад нь гомдоосон бол шүүмжлэлтэй ханддаг уу ?
А. Үргэлж Б. Хааяа В. Чаддаггүй

13. Та хүүхдээ зэмлэчихээд аргаддаг уу?
А. Үргэлж Б. Хааяа В. Чаддаггүй

30-39 оноо.
Хүүхэд таны хувьд амьдралын утга учир төдийгүй хамгийн үнэ цэнэтэй зүйл юм байна. Та хүүхдээ ойлгож мэдэхийг хүсээд зогсохгүй хайрлаж бас хатуу хүмүүжүүлж чаддаг юм байна. Иймд та эцэг, эхийн үүргээ сайн биелүүлдэг юм байна.

16-30 оноо.
Таны хувьд бүхнийг хүүхэд асран хүмүүжүүлэх хамгийн анхан шатнаас эхлэх хэрэгтэй юм байна. Та хүүхэддээ нэг бол хэт хатуу үгүй бол хэт зөөлөн ханддагаас болж хүүхдийн хүмүүжилд таагүй нөлөө үзүүлдэг бололтой. Энэ тал дээрээ анхаарах хэрэгтэй юм байна.

16-аас багагүй оноо.
Та хүүхэд хүмүүжүүлэх тал дээр асуудалтай хүн юм байна. Хүүхдийг бие хүн болгож төлөвшүүлэхэд танд мэдлэг, хүсэл, сэтгэл дутаж байна. Иймээс танд гэж хэлэхэд энэ тал дээр гэр бүлээсээ хийгээд хэн нэгнээс суралцаж, заавар зөвлөгөө авах хэрэгтэй.


Та хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлдэг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.