Бага насны хүүхдэд хийжүүлсэн ундаа, элдэв сок өгдөг нь эцэг эхчүүдийн зүгээс гардаг нийтлэг дутагдал болсоор байна.
Гэтэл хоёр хүртэлх насны хүүхдэд цай ч хамаагүй өгч болдоггүй гэнэ. Учир нь ямар ч төрлийн (хар, цагаан, ногоон гэх мэт) цайнд кофейн агуулагддаг. Насанд хүрсэн хүний хувьд энэ нь мэдээж тун бага хэмжээ. Харин 6 сараас 2 ой хүртэлх бага насны хүүхдэд цайны кофейн хортой нөлөө үзүүлдэг аж.
Зарим томчуул хүүхдийн ам цангасан гэж үзээд цай өгөөд байдаг. Энэ нь хүүхэд тайвшрах нь бүү хэл харин ч уйлагнах, амархан цочих, нойргүйдэх, хар дарах зэрэг тавгүй шинж тэмдэг илрэхэд нөлөөлдөг байна.
Мөн өсөлт зүрхний үйл ажиллагаанд нөлөөлж, ходоодны шүүс ялгаралтыг нэмэгдүүлж, ходоодны шархтай болоход хүргэдэг аж.
Цайнд бас геофилин хэмээх идэвхтэй бодис бий. Энэ нь кофейны үйлчилгээг идэвхжүүлж биеэс ашигтай бодисыг тууж, шээс хөөх үйлчилгээтэй. Ямар ч цайнд “В” бүлгийн витамин ихээр агуулагддаг. Гэхдээ энэ витаминыг хэтрүүлбэл төмөр шингэхэд саад болно.
Хүүхдэд юу уулгах вэ?
-Хар цайг нялх хүүхдэд өгөх хэрэггүй. Үүний оронд чихэртэй буцалсан ус уулга.
-Жимсний шүүс харшил өгч болно. Үүний оронд хярам өг.
-Ногоон цайнд байдаг антиоксидан нь дархлааг сайжруулдаг. Гэхдээ энэ нь маш их хэмжээгээр хэрэглэсэн үед л нөлөөлдөг. Тиймээс хүүхдэд (бага насны) өгөх хэрэггүй.
-Цэвэр ойн жимс багаар (1 х.х)авч буцалсан усанд хийж хандлан хүүхдэд өгөх нь тустай.
Ер нь хоёр хүртэлх насны хүүхэд төрөл бүрийн цай, хийжүүлсэн ундаа, шоколадтай цай, какао, хайрцагтай жимсний шүүстэй “найзлах” хэрэггүй.