Өмнөх эхнэр нь тайван байлгахаа болилоо

photo-24778935-two-girls-fighting-to-a-attractive-guyБи 10 гаруй жилийн өмнө  нэг залуутай үерхэж байгаад  гадагшаа сурах гэж яваад салсан юм. Хүлээнэ гэж байсан боловч эргээд ирэхэд өөр хүнтэй ханилсан байсан л даа.  Тэр хүнтэйгээ  5 жил амьдраад  салсан юм билээ.   Хоёр хүүхдээ нэг нэгээр нь аваад,  бүх хөрөнгөө хүүхдүүдийнхээ ээжид өгсөн.

Салсан хойно нь  бид  хоёр эргэж нийлсэн.  Би одоо  найман сартай жирэмсэн. Одоо охинтой нь гурвуулаа хамт амьдраад  2 жил болох гэж байна. Хамгийн хэцүү нь өмнөх эхнэр нь байнга гэрт ирж хэрүүл хийгээд байх юм.  Та муу хоёр банзалууд  анхнаасаа намайг хуурсан,  би та нарыг сайн сайхан явуулахгүй, жаргахгүй та нар, үе удмаар чинь хараана гэх юм.

Уг нь гадагшаа яваад эргээд ирэхэд өөр хүнтэй болчихсон байхаар нь би  эргэж холбогдоогүй. Эхнэртэйгээ байхдаа залгахад нь авдаггүй, блоколчихсон  байсан.  Салсан хойно нь л уулздаг болсон.

Одоо тэр эхнэр нь хүүхэд цэцэрлэгээс нь эсвэл байрны гадаа тоглож байхад нь авчихаад утсыг нь салгачихдаг.  Тэгээд манай хүн том охинтойгоо уулзах гэхээр уулзуулахгүй гээд  хэл амаар дайрч давшилдаг. Хаа нэг таарахаар  намайг янхан бузар эм гээд хэлэх хэлэхгүйгээр доромжлох юм. Ядаж байхад хүүхэд аваад явахаараа элдэв юм яриад охин гайхаад бүдүүн ээж таныг  тийм гээд байна гэж ирж хэлэх юм.

Уг нь 30 гарсан улс хэл амаа амархан ололцож болмоор.  Уулзлаа, ярилцлаа,  үнэхээр ойлголцохгүй юм. Удахгүй төрөх гэж байгаа надад бол асуудалтай л байна.  Яах ёстой вэ?


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Өмнөх эхнэр нь тайван байлгахаа болилоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: дин дон Огноо: 26 November 2016 Reply

Харамсалтай юмаа. Юу гэж зөвлөхөө мэдэхгүй л бна. Нүүгээд тэр хүүхний олохгүй газар очихоос өөр арга алгадаа. Манай хуулинд энэ талаар авдаг арга хэмжээ бдаг бж магадгүй судлаад үзээрэй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.