Хэрэгцээ, шаардлагаа тохируулан өөрийнхөө гараар шинэ ургацын ногоо, жимсийг даршлаад авах нь тохиромжтой. Нэрсний чанамал хийхэд.
Орц: Нэрс 6 кг, элсэн чихэр З кг, ус 500 мл, крахмал гурван хоолны халбага.
Хийх арга: Чанамалд ашиглах жимсээ иш, навчнаас нь салгаж сайн цэвэрлээрэй. Саванд усаа хийж, жимсээ няцалж өгнө. 30 минут буцалгасны дараа элсэн чихрээ хийгээд дахин 30 минут буцалгана.
Төмсний гурилаар өтгөрүүлж, чанамалаа таслаад шилэнд хагаслан хийн шарах шүүгээнд дахин 220-д 20 минут орчим жигнээрэй. Жигнэсний дараа сэрүүн газар хадгална. Хамгийн гол нь нэрсний чанамал хийх шилээ сайтар угаасан байх шаардлагатай.